Монгол Улсын эмэгтэй шигшээ баг олимпын эрхээ авлаа

123456(1)Японы Уцуномияд болж буй FIBA 3×3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарласан байна.

Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Орос, Хятад, Румын улсуудын шигшээ багууд багтжээ. Тэд хамт ирэх оны зун Токиог зорихоор болж байгаа юм. Ингэснээр Монгол Улс түүхэндээ анх удаа олимпын наадамд багийн спортын төрлөөр өрсөлдөх эрхтэй болж байна. Манай улсын шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтсан юм.

Токио 2020 наадамд оролцох эрх авсан эрэгтэй шигшээ багуудад талбайн эзэн Японы багаас гадна Серби, Орос, Хятадын багууд шалгарчээ. Эрэгтэй, эмэгтэй 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр зуны олимпын наадамд оролцох нэмэлт 3, 3 эрхийг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олгох юм байна.

Эрэгтэй шилдэг 20, эмэгтэй шилдэг 20 багууд өрсөлдөх энэ тэмцээний A хэсэгт Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Токио 2020 наадмын эрхийн төлөө тоглох ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих