С.Баярцогт: Намайг ганц Монголд шалгаж байгаа биш. Швейцарт ч яг адил хэрэг үүсгээд шалгаж байгаа

6713

 

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр Оюу толгойн гэрээтэй холбоотой ном хэвлүүлснээ зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрээр Оюутолгойн асуудлаар АТГ-т шалгагдаад удаж байгаа билээ.

“Одоогоос арав гаруй хоногийн өмнө Оюу толгойн гэрээг үзэглэсний арван жилийн ой тохиосон. 2009 оны аравдугаар сарын 6-нд Монгол Улс тусгаар тогтносноос хойш хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн. Энэ гэрээ бол хоёр хөршийн хөрөнгө оруулалтаас давсан гэрээ байсан.

Зургаан сарын хугацаанд хоёр талаас биелүүлэх заалтуудаа биелүүлсний дараа буюу 2010 оны 3 сарын 31-нд албан ёсоор хэрэгжиж эхэлсэн.

Өнөөдөр та бүхэнтэй уулзаж байгаа зорилго нь би 500 гаруй хуудастай товхимлыг гаргасан. “Оюу толгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүллээ.

Яагаад ийм товхимол ном гаргах болсон нь шалтгаантай.

Төсөлтэй холбоотой гэрээ арван жилийн турш нууцын байдалд байсан гэх хуурамч мэдээлэл гаргаад түүгээрээ ном зохиол бичиж байна. Гэрээгээ судлахгүй, уншихгүй юм байж гэрээг хэрэгжүүлэх үйл явцад гарсан зөрчил, үл ойлголцлыг дандаа гэрээндээ нялзайгаад байна.

Би УИХ-ын гишүүн Т.Аюурсайханд талархаж байгаа. Шинжээчийн дүгнэлт гэдэг бол ярьж болохгүй зүйл. Гэтэл Т.Аюурсайхан бүгдийг нь задлаад гишүүдэд тараагаад, ном зохиол хүртэл бичсэн байна.

Оюу толгойн гэрээ С.Баярцогт, С.Баярын гэрээ биш, Монгол Улсын гэрээ. Энэ гэрээг Засгийн газар, Оюу толгой гээд олон газар сурталчилж таниулах ёстой байсан. Асуудал шийдэгдэх болов уу гэж хүлээсээр ирсэн. Гэвч маш олон хүн дуугүй хүлээгээд байвал буруудахын шинж гэдгийг хэлсэн учраас нээлттэй байхаар шийдсэн.

Энэ бол олон жил хэрэглэгдэх эх сурвалж, материал болно.

2000 оноос хойш гэрээ хийгдэх хүртэл бүх зүйлийг бичсэн байгаа. Зүйл заалтаар нь шинжээчийн дүгнэлтийг бас оруулсан байгаа” гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих