“Чайна таун” буюу Хуа-цяо нарын аюул
Хятадуудын “Чайна таун”-ны асуудал дэлхийн бүх оронд шүдний өвчин болоод байгаа билээ. Нэгэн үе хөгжилтэй байсан Хятад орон арчаагүй төрийн гайгаар дарлагдан зовж, хятад хүмүүс дэлхийн өнцөг бүрт цөлөгдөн боолын хөдөлмөрт нухлуулж явахдаа бие биеэ дэрлэн амь нэг байж амьжиргаа залгуулсанд тэдний эвлэлдэн нэгдэх тусласан нь ойлгомжтой. Олон улс оронд хятадын хөлсний ажилчдад явах суух тодорхой орон зайг заан өгч түүнээсээ гарахыг хориглодог байснаас “Чайна таун” буюу хятад суурин үүсэлтэй. Харийн газар амьдрахын тулд хятадууд байж болох бүхий л арга хэрэгслийг ашиглан хөрөнгөжиж байсан нь “Чайна таун”-ны хөшигний ард үүсдэг бохир бизнес, гэмт хэргийн сэжүүрийн эх сурвалж болсон байдаг. Тэдгээрт амьдардаг хятадуудыг цагаач хятад буюу хуа-цяо хэмээн нэрлэснээс тэдний түүх эхлэлтэй. Хуа-цяо нарыг монголчууд дуудлагаараа хужаа гэж нэршсэн.
Өнөөдөр дэлхийн геополитик, стратегийн ач холбогдол бүхий хот суурин газар бүхэнд “Чайна таун” байдаг. АНУ, Канад, Европын Санфранциско, Нью-Иорк, Берлин, Лондон, Ванкубер Амстердам зэрэг олон хотууд, Зүүн өмнөд Азийн бараг бүх улс орнуудад хятадууд хот суурин газар шивээлэн сууж арилжаа наймаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэн суухын зэрэгцээ цагаачлан буй орнуудын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд нилээд нөлөөтэй хүч болон хувирч байна. Хужаа нар хэзээнээс очсон газраасаа явдаггүй, ёстой болон ёс бусыг үл хайхран мөнгө олох баяжиж болох бүхий л арга замыг хайхдаа суугаа орны ард түмний ёс заншил, соёлд нэвтрэн ялгагдахгүй болтол зүсээ хувилгах авч хуа-цяо чигээрээ үлдэж тааламжтай боломжийг үүстэл тэвчээртэй хүлээсээр нөхцөл бүрдмэгц хамгийн балмад аргаар ч хамаагүй ноёрхлоо тогтоохыг оролддог нь өнөөдөр дэлхийд ил болсон. Зүүн өмнөд Азийн орнуудад Хятадын талыг баримтлагч маоистуудын хийсэн хорлон сүйтгэх ажиллагаа, Энэтхэг, Вьетнамын эсрэг өдөөсөн хилийн дайн одоо өмнөд хятадын тэнгист үүссэн арлын маргаан зэрэг олон баримтууд үүний нотолгоо ба өнөөгийн байдлаар хятад улс хөрш зэргэлдээ олон оронтой хилийн маргааны асуудалтай, үүнд хуа-цяо нарын оролцоо түгээмэл.
Цайны газрын угаагч, зөөгч, гутал засварын хар бор ажилтай байсан өчигдрийн хуа-цяо нараас цагаачлан буй орны эдийн засгийн гол судсуудыг атгасан хөрөнгөтнүүд, нарийн технологи, шинжлэх ухааны том нээлт, оюуны өмчийн патентуудыг эзэмсэн хуа-цяо эзэд зөндөө. АНУ-ын сансар судлалын НАСА-төв, америкийн их дээд сургуулиудын нэр хүндтэй эрдэмтэд, инженерүүд, Сингапур, Филиппин, Тайланд улсуудын бизнесийн голлох эзэд гээд урт жагсаал хөвөрнө. Цагаач хятадуудаас эх газарт буюу хятад эх орондоо оруулсан хөрөнгө оруулалт, дэмжлэг нь өнөөгийн хятадын хөгжил цэцэглэлтийн нэг эх ундарга болсон билээ. Дарга Мао нэг үе хятадаас дүрвэн гарсан хуа-цяо нарыг урвагчид, хувьсгалын дайснууд гэж зарлаж байсан ч Дэн-сяо-пины үед хуа-цяо нараас хөрөнгө оруулалт татах, дэмжлэг авахын тулд тэдний 90 хувь нь эх орончид 10 хувь нь л дайснууд гэж зөөллөж байсан түүхтэй. Хятадын төр улс эдгээр хуа-цяо нараа улс төрийн зорилгод идэвхтэй ашиглан өрсөлдөгч орнуудын улс төр, эдийн засаг, нийгмийг тогтворгүй болгох, өөрт ашигтай болгон хөрвүүлэх, дайсагнах, хөнөөх зорилгодоо олон талаар ашигладаг нь нууц биш.
Манай улсад ч мөн хуа-цяо нар гол мөрөн савын дагуух газар нутгуудад бөөнөөрөө амьдран ногоо, тариа, наймаа эрхлэн амьжиргаагаа залгуулж явахдаа эмс охидыг самууруулах, хар тамхи мансууруулах бодис тархаах, хутган үймүүлэх зэргээр бохир бизнес эрхлэх нь хэтийдэж байсан тул төр засгийн хүчээр бөөнөөр нь хүртэл хөөн гаргаж байсан түүх бий. Хятадад ууссан манжууд хүртэл аюулыг ойлгосон тул хятад хүнийг монгол хүнтэй гэрлэхийг хориглож байсан нь саяхан. Мөн хятадтай харилцаа тааруу байх үед тагнуулын ажилд ашиглаж байсан сөрөг тагнуулын гүйцэтгэх ажилтнуудын нэлээд хэсэгт хятад гаралтай иргэд байсан түүх ч бий билээ.
Зах зээл ардчиллын замд шилжсэн Монгол Улс өмнөд хөрштэйгээ найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд мөн л хуа-цяо буюу хужаа нар идэвхтэй оролцож байна. Тэдний хүчин чармайлт хуа-цяо нарын гуанз, цайны газар, гутал засвар, дэлгүүр, ресторанаас эхэлсээр одоо монголын баялгийн нөөцөд нэвтэрсэн Хятадын хөрөнгө оруулалттай компани, Монголын хөрөнгийн эзэд болон хувирч байна.
Ийм эгзэгтэй үед давхар иргэншил, харьяаллын тухай хуулийг батлуулахаар оролдож байгаа нь сонирхолтой л асуудал. Хууль санаачлагчид Герман, Америк болон барууны улсад гарсан монгол цагаачдын үр хүүхдийн, монголчуудын эрх ашгийн төлөө асуудал гэж ярих авч далд санаандаа хуа-цяо нарын эрх ашгийг хуульчлах замаар Монголын тусгаар тогтнолыг хуулийн аргаар хужаа нарт шилжүүлэх үйл явц өрнөж байна гэж судлаачийн хувьд үзэж байна. Монголын заяа их гэдэг. Монгол хүн зөн билгээрээ, хятад хүн хожоогоороо, төвд хүн шидээрээ гэдэг. Одоо бидэнд өвөг дээдсийн өвлүүлсэн зөн билиг, мэргэн ухаанаа сэргээх цаг болсон юм биш үү Монголчууд аа.
Нийтлэл бичсэн: ts_mjl
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
нийтлэл хэвлэсэнд баярлалаа