Хараа голоос эрэгтэй хүний цогцос олджээ
Хараа голоос өчигдөр /2019.10.30/ эрэгтэй хүний цогцос олджээ.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн Ширээ нуруу гэдэг газарт буюу аймгийн төвөөс урагш долоо км-ын зайтай орших Хараа голоос эрэгтэй хүний цогцос олджээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 13.20 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн газарт ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаач 40 гаруй настай нэгэн байсан ба овог нэр, харьяаллыг хараахан тогтоогоогүй аж.
URL: