Монголыг цочоосон МЯНГАН хятад
Цагдаа, тагнуул, гадаадын иргэн харьяатын байгууллагынхан хамтран өнгөрсөн шөнө Улаанбаатарын нутаг дэвсгэрээс 750 гаруй хятад иргэнийг баривчилжээ. Энэ тоо өсч 1 000 болсон бололтой. Хятад иргэнээс “харшилтай” монголчуудын хувьд энэ мэдээлэл цочирдом байлаа. Монголын үүрэн холбооны операторуудын 10 000 дугаар, өндөр хүчин чадалтай 1 000 орчим компьютер техникээр “зэвсэглэж”, нийслэлийн гурван зочид буудалд үүрэлсэн хятадууд юу хийж байв гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж буй нь мэдээж.
Мянган хятад Улаанбаатар хотод сүлжээ үүсгэн санхүүгийн луйвар, залилан, хакер хийж, хувийн мэдээлэл хулгайлсан байж болзошгүй гэнэ. Гэхдээ албаныхан баталгаатай, тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Энэ мэдээллийг уншсан, сонссон монголчууд өөр өөрийн таамгыг дэвшүүлж байна. Биткойн олборлолт гэж нэг хэсэг нь мэдэхийрч байхад нөгөө хэсэг нь сүлжээ тоглоомчид ч гэж хадуурч үзлээ. Бүр нөгөө хэсэг нь Хонгконгийн бослогын цахим баг гэсэн таамгыг ч дэвшүүлж үзэв. Ямар нь ч байсан 1000 хятад Монгол Улсыг хөгжүүлэх гэж Улаанбаатарт цуглаагүй нь мэдээж.
Монгол Улсад юу болоод байна вэ? Энэ асуултын хариулт тун хэцүү. Учир нь амар тайван эх оронд маань юу болоод, хэн юу хийгээд байгаад хэлэхэд түвэгтэй. Саяхан Өвөрмонголын иргэн Л.Үнэнбаатар гэх хүнийг албадан гаргаж, Хятадын төрд тушаасан мэдээлэл бий. Одоо тэр хүн Хөх хотын хорих төвд саатуулагдаж байгаа тухай мэдээллийг манай нэр нөлөө бүхий хүмүүс олны хүртээл болгосон.
Өвөрмонгол иргэний албадан гаргалт, цаашлаа өчигдрийн баривчилгаа бидэнд урд хөрштэй холбоотой ямар нэг зүйлийг хэлээд ч байгаа мэт. Гэхдээ үнэндээ бид урд хөрштэйгээ сүлбэлдсэн үү, шөргөөцөлдсөн үү гэдгийг хэлэх боломжгүй.
Сүүлийн үеийн өндөр хүчин чадлын техник хэрэгслээр тоноглогдсон 1 000 хятад асар их санхүүжилттэй нь тодорхой. Улс дамнасан том асуудал дэгдэх нь мэдээж биз. Тэгвэл энэ олон хятад ийм төрлийн үйл ажиллагаа явуулахад Монголын талаас хэн нэгэн оролцоотой юу?!
Хамгийн гол нь цахимжсан энэ эрин үед орчин үеийн өндөр хурдны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гадаадын олон иргэн улсын нийслэлд маань орогнож, үйл ажиллагаа явуулж байсан нь л том асуудал гэдгийг мэдэж, ойлгох хүн олон биз ээ.
Б.Энэрэл
Shuud.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Eserguutseed boslogo gargaval hyatduud zereg bosood irdeg undsen huul n tiim