Бензиний үнэ xуучин хэвэндээ орж магадгүй
Нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд МҮЭХ-ноос хоёрдугаар сарын 8-ны дотор бензин, шатахууны үнийг 2012 оны нэгдүгээр сарын 6-ны төвшинд буюу хуучин хэвэнд нь хүргэхийг шаардаж байгаа. Засгийн газар дээр үнэ ханшийг хэвийн болгохын тулд нефть импортлогчдыг НӨАТ-аас чөлөөлөхөөр яригдсан.
Үүнийг Сангийн яамнаас зөвшөөрөхгүй байсан ч өнгөрсөн мягмар гарагийн ээлжит бус хуралдаанаар НӨАТ тэглэх эрхийг ЭБЭХ-ний сайдад олгожээ. ЭБЭХЯ-ны зүгээс нефть бүтээгдэхүүний энэ сарын хилийн үнийг эхний ээлжинд харна хэмээн мэдэгдсэн байна.
Хэрвээ үнэ өмнөхөөсөө илүү нэмэгдэж ирвэл НӨАТ-ыг шууд тэглэнэ хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ЗГ-ын хуралдааны дараа хийсэн мэдээлэлдээ дурьджээ. Хэрвээ ОХУ-аас орж ирэх хилийн үнэ энэ удаад ч гэсэн нэмэгдвэл Засгийн газар НӨАТ-ыг тэглэснээр бензин, шатахууны үнийг хэвийн байдалд нь хүргэх боломжтой юм байна.
Л.Дэлгэр
URL: