Жиргээ мэдээ: Дугуй солино, авна гэж шүдний өвчин…

6567

Манайх 4 улиралтай, тэдгээр нь эрс тэс ялгаатай болохоор яалт ч байхгүй өдийд өвлийн дөрвөн гутал авах шаардлага гарах юм тээ?

Яахав, өвлийн дугуйг зуны халуунд хутганы ирэн дээгүүр алхан байж дөнгөн данган өнгөрөөчихөөд байх шиг байна тээ?

Манай жолооч нарын ухаан санааг умартуулж, олон хоног бодож төлөвлөсөн зүйлс, ченжтэй үнэ хаялцахаар бэлдсэн үгсийг нь ор тас мартагдуулдаг нэг үг байна аа цаана чинь…

“АРЗААААЙСАН ХЭЭТЭЙ!”

Пфф, резин, каучук гэдэг материал чинь төмөр шиг зэвэртлээ яваад байдаг эд биш юм даа даанч…

Ганцхан гоё юм зааж өгчөөд сарнилаа мань чинь.

Үнэхээр л та нар шинэ дугуй авахыг хүсэхгүй, импортлогч компаниуд нь ч “жийп”-ний дугуйнаас өөр юм мэдэхгүй болсон өнөө цагт…
Байдал үнэхээээээр л ийм буй хойно.

Хямд үнээрээ хорхойг чинь хөдөлгөөд байгаа дугуйгаа эргүүлж тойруулж сайн хар. Хээг нь биш, бөөрөн дээрх тоонуудыг хар. Бичиг үсэг миднаа?

Дөрвөн оронтой тоо бий. DOT тэмдэглэгээ гэх. Өөр дүрүүн оронтой юм байх ч үгүй, урд хойно нь үсэг цохиж явахыг үгүйсгэхгүй.

Сүүлийн хоёр орон нь үйлдвэрлэсэн он, эхний 2 орон нь үйлдвэрлэсэн долоо хоногийг илэрхийлнэ. Фэдда, зүгээр сарыг нь биччихэж болоогүй л юм байх. За тэр яахав.

Зураг дээрх дугуйн 0907 гэсэн DOT нь 2007 оны 9 дэх долоо хоногт үйлдвэрлэснийг бариад өгчихлөө. Сард дунджаар 4 долоо хоног гэвээс 9:4=2.25 тээ.
Хүн та 2019 онд амьдарч байгаа бол 2007 оны 2.25-р сард үйлдвэрлэгдсэн, өдгөө 12 жилийг элээсэн энэ дугуйг өөрт ойртуулахаас татгалзахтун. Эс бөгөөс амьдрал танаас татгалзах нягууртай.

Баяр хүргэе, ийнхүү та хуучин дугуйн ченж нарын эсрэг ашиглах нууц зэвсэгтэй боллоо! Амжилт хүсье.


URL:

Сэтгэгдэл бичих