НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг хахуулийн хэргээр шалгагдаж байна

fbd2c54069ab26ae8bde09d3ca0a4d20НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг АТГ-аас саатуулсан талаар бид мэдээлж байсан билээ.  Түүнийг 48 цаг саатуулсны дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргасан юм.

Ц.Баатарбилэгийг  Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн гэх үндэслэлээр  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түүнийг тухайн үед саатуулсан.

Тэгвэл үүнээс өөр хэргээр  НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг АТГ-аас шалгаж байгаа аж. Тодруулбал, түүнийг нэг биш хүнд хахууль өгсөн байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа  юм байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Tac.mn


URL:

Сэтгэгдэл бичих