Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэм бурууг шүүх хурал хойшиллоо
Гэвч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, н.Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсжээ.
Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хүлээн авч аравдугаар сарын 31-ний 08:30 цаг хүртэл хойшлууллаа.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт товлогдон шүүх хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хуралд анх “60 тэрбум”-ын бичлэгийг олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодов гэрчээр дуудагдсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: