Ховд аймгийн ДЦС-ын даргыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхжээ
Өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын даргыг хутга тулган барьцаалсан хэрэг гарчээ. Тодруулбал, бямба гаригийн өглөө 08.00 цагийн үед Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг барьцаалж, хоёр удаа хутгалан машинаараа авч зугтжээ. Тухайн этгээдүүдийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан Завхан аймгийн Сонгино сумаас баривчилсан байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад “Ховд аймаг дахь цагдаагийн алба хаагч нар Завханы Сонгино суманд ажиллан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалагдсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэв.
Eagle.mn
URL: