Б.Явуухулангийн шүлгийг өөрчлөн сурагчдад цээжлүүлэхээ болино уу
Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлгийг өөрчилж хүүхдүүдэд цээжлүүлж байгаа асуудлыг Г.Уянга эсэргүүцэж өөрийн цахим хуудсандаа ийн нийтэлжээ:
Дорнын аугаа их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн шүлгийг өөрчилж хүүхдүүдэд цээжлүүлэхээ болино уу! Гурван жилийн өмнө миний охин энэ шүлгийг буруу цээжилсэн байхад нь залруулж байсан, одоо хүү минь буруу уншиж цээжлээд байна! Боловсролын яамны хариуцдаг хүмүүс нь анхаарна уу, Монголын Зохиолчдын Хороо хатуу анхааралдаа авч энэ бүдүүлэг үйлдлийг нэн даруй зогсооно уу!
“… Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ХУВЬСГАЛЫН дөлөнд…”
Улс үндэстнийг самран устгах гэсэн оролдлого, тохиол бүрт Ард түмэн ямагт хувьсгал хийх чадал, зориг тэнхээтэй байх ёстой! ХУВЬСГАЛ бол ардчиллаас хамаагүй хүчтэй!
Мэдээж АН-ын үед нэг намч бүдүүлэг нөхөр үүнийг хийсэн байж таарна! Зохиолчийн шүлгийг мэдсээр байж яагаад багш нар ингэж цээжлүүлнэ вэ?! Яагаад ийм бүдүүлэг юм бэ?! Их найрагчийн алдарт бүтээлийг дураараа өөрчлөх эрх хэн та нарт өгсөн юм бэ?!!!
URL: