Монгол Улс “СААРАЛ ЖАГСААЛТ”-аас мултарсан бололтой…
Хэд хоног дээр дооргүй яригдсан асуудал бол саарал жагсаалт билээ. Юутай ч ФАТФ манай улсыг саарал жагсаалтад оруулахгүй гэсэн шийдвэр гаргасан бололтой.
Уг асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-д хандан захидал бичиж, зарим асуудал дээр амлалт өгсөн бөгөөд үүний хүчинд “Саарал жагсаалт”-аас сануулгатайгаар мултарч байгаа сурагтай.
Мэн энэ талаар ФАТФ манай улсыг Саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах гэж буй талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Үүнд “Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ” хэмээн бичсэн байна.
Өнөөдөр албан ёсны мэдээлэл гарах аж.
Тодруулбал, ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурлаас гарсан улс орнуудын талаарх шийдвэрийг өнөөдөр танилцуулах юм.
URL: