Х.Бээжин, Г.Ганхуяг нарт цагдаагийн байгууллагаас анхааруулга өглөө

ганхуяг_bЦагдаагийн байгууллагаас ТББ-уудын тэргүүн нарыг шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тухайлбал, Дэлхийн Монгол ногоон нэгдэл ТББ-ын тэргүүн Х.Бээжинд эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэх зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Мөн Босоо хөх монгол ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт эрүүгийн хуулийн 14.1 буюу ялгаварлан гадуурхах, 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.

Уг хэргүүд прокурорын хяналтад мөрдөн шалгагдаж байна. Гэтэл яллагдагч нар олон нийтийн сүлжээг ашиглан янз бүрийн мэдэгдэл хийж, олон нийтийг төөрөгдүүлж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл учруулж буй  учраас эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа яллагдагч нарыг олон нийтийн сүлжээ ашиглан мэдэгдэл хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих