Н.Энхбаярын хүү Батшугарын компани Халзан Бүргэдтэй хайрханыг ухаж эхэлсэн үү

f1b729_Untitled-1_x800Халзан Бүргэдтэй хайрханд халдах эрх хэнд ч байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Монгол Банкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар төрж өссөн нутгийн минь шүтээн уулыг ухаж төнхөхөөр техникийн сүрийг үзүүлэн очсон сурагтай. Монгол орны хамгийн өндөрлөг цэгт оршдог суурин гэгддэг Дуут сумын урианхайчуудын шүтээн хайрхан Халзан Бүргэдтэйд тэд юуны учир шунах болов. Ирэх жилийн сонгуулийн мөнгөө хийх гэж очсон баймааргүй.

Э.Батшугарын “Сод маргад” ХХК нь 2008 оны наймдугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж авсан байдаг. Тухайн үед Э.Батшугарын аав Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байв. Алдарт долдугаар сарын 1, араас нь Монгол Улс олимпийн аваргатай болсон дуулианы үеэр хайгуулын лиценз гаргуулж авсан нь олны анхаарлыг татахгүй найдвартай халхавч болсон байдаг. Угтаа Ашигт малтмалын тухай хуулийн (АМТХ) Гуравдугаар бүлэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо АМТГ нь хайгуулын зөвшөөрөл хүссэн талаар тухайн хайгуул явагдах аймаг, нийслэлийн засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд төлөвлөгдсөн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт болон төлөвлөгдсөн талбайн зургийг хавсаргана гэж заасан байдаг. Гэтэл тухайн үед аймаг руу мэдэгдэл явуулсан өдрөө зөвшөөрөл олгогдсон нь хачирхалтай шуурхай биш гэж үү. Уг нь аймгийн тухайн үеийн Засаг дарга Г.Нямдаваа тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн бичиг явуулсан ч тэр бичгийн хариу ирэхээс өмнө АМГ-ын шийдвэр аль эрт гарчихсан гэсэн үг. Энэ талаар нутгийн иргэд огт мэдээгүй байсан бөгөөд 11 жилийн дараа буюу энэ оны наймдугаар сард мэдсэн байна.
Яагаад ийм шударга бус юм бэ. Эрхэм экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр та “Надад ганц ч лиценз байхгүй. Цаашдаа нэг ч лиценз эзэмшихгүй” хэлж байсан биш билүү. Гэтэл та Ерөнхийлөгч байхдаа хүүгийнхээ компанид лиценз авч өгсөн нь цагаан дээр хараар бичээстэй байна.
Та бүхний ухаж төнхөх гээд байгаа Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэр Бүргэдтэй хайрханд Монгол орны Улаан ном болон нэн ховор амьтан ургамлын жагсаалтад багтсан янгир ямаа, ооч ёл, идлэг шонхор, алтайн хойлог, өгөөлэй шулганаа, нөмрөгт банздоо, суусар, булга болон бусад амьтан ургамал бий. Түүнчлэн эндхийн гол нь алдарт Буянт голын эх ундрагыг бүрдүүлдэг билээ.
Өчигдрөөс эхлэн нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн бөгөөд бидний цөөхөн урианхайчууд өвөг дээдсээс онгон дагшинаараа ирсэн түүх соёлын газар олонтой, дархан цаазад амьтан, нэн ховор ургамлуудтай шүтээн хайрханаа хэзээ ч ухуулж төнхүүлэхгүй.
Урианхайчууд хэзээнээсээ дайн тулааны тэргүүнд уриа болж явсан түмэн. Тэгэхээр нутгаа зүгээр хараад хөндүүлчихгүй. Тиймээс төр тэргүүлж явсан Н.Энхбаяр та хүүгийнхээ компанийг, тэр техник тоног төхөөрөмжөө буцаагаад авчихгүй юу.

 

https://www.facebook.com/bud.ni.33/posts/1410900009068390


URL:

Сэтгэгдэл бичих