Олон тахиа үхжээ

Сонгинохайрхан дүүргийн XXI хороо буюу 61 дүгээр гарамны ойролцоо байх шувууны аж ахуй эрхэлдэг нэгэн газар олон тооны тахиа үхсэн байна. Мөн тус газрын нэгэн ажилчин өндөр хэмтэй халуурч эхэлжээ. Дээрх газарт Нийслэлийн онцгой байдлын газрынхан ажиллаж байгаа аж. Мөн 16 тахианаас цус, залгиур мөгөөрсөн хоолойноос нь дээж авч нийслэлийн Мал эмнэлгийн газрын лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих