Сургамжит нэгэн түүх

71481176_131517648245444_4776568228077895680_n
Аав нь насан эцэслэхийнхээ өмнө хүүдээ: “200 гаруй жилийн настай энэ цагийг өвөө нь надад өгсөн юм.

Өвлүүлж чамд үлдээхээс өмнө урдах гудамжинд байдаг цагны дэлгүүр рүү очоод цагаа зарах гэж байгаа юм гэж хэлээд хэд гэх нь вэ мэдээд ир гэжээ.

Хүү төд удалгүй эргэж ирээд, ааваа: “Цагчин энэ чинь их хуучин юм байна, 5 доллараар л авъя гэж байна” гэлээ.

Миний хүү тэгвэл кофе шопд очоод ир гэлээ. Хүү эргэж ирээд тэд ч бас 5 доллараас илүүг өгөхгүй гэж байна гэв.

За тэгвэл миний хүү музейд очиж үзүүлчихээд ир гээд явууллаа.

Хүү эргэж ирээд аавдаа: “Юу гээч ааваа, тэд сая доллар санал болголоо” гэж уулга алдлаа.

Аав нь: “Зөв газар чиний үнэ цэнийг зөв үнэлдэг юм, үнэ цэнийг чинь үнэлдэггүй буруу газар очиж бухимдлаа барах хэрэггүй гэдгийг чамайг ойлгоосой гэж аав нь хүссэн юм” гэлээ.

Үнэ цэнийг чинь ойлгодог нэгэн чамайг үнэлнэ, чамд талархана.

ҮНЭ ЦЭНЭЭ мэд!


URL:

Сэтгэгдэл бичих