Мөнгөн усаар алт угаасан БНХАУ-ын долоон иргэнийг саатуулав
БЗД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байранд “Химийн бодис илэрлээ” гэсэн дуудлага мэдээлэл есдүгээр сарын 30-ны 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.
Тус дуудлага мэдээллийг шалгахад тухайн байранд түр оршин суух хаягтай БНХАУ-ын иргэд мөнгөн ус мэт зүйлийг ашиглаж алтны шороо угааж байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Уг асуудалд БНХАУ-ын 7 иргэнийг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тухайн хэргийн газар цагдаа байгууллага, онцгой байдлын газар, МХГ, тагнуулын байгууллагын ажилчид шалгалтын ажиллагааг явуулсан байна.
URL: