Ц.Сандуй нарыг шүүх хуралд Д.Доржзодовыг гэрчээр дуудахаар болжээ
Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцсан гэх хэргээр НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарыг яллагдагчаар татан шалгаж байгаа. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2019.09.26/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09.00 цагт товлоод байсан юм. Тэгвэл шүүх хурал ирэх аравдугаар сарын 07-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшиллоо. Энэ үеэр А.Ганбаатар төлөвлөсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг өгсөн бол Ц.Сандуй “ Гэрчээр Д.Доржзодовыг дуудна. Энэ бол цэвэр улс төрийн зохиомол хэрэг гэдгийг л хэлэх байна” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өглөө.
Эх сурвалж: www.polit.mn
URL: