О.Баасанхүү гишүүнийг уучлалт гуйхыг шаардаж байна

1569378636_hoyorМонгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан. Харин УИХ гишүүн О.Баасанхүү “Батцагаан гэж эрт үед огт байгаагүй. Харин Батцагаан шорон байсан” хэмээн жиргэсэн билээ. Зөрчлийн тухай хуулинд хувь хүн, хуулийн этгээд хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгах болон хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргийг хориглосон. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүйг тусгасан байгаа.

О.Баасанхүү гишүүнийг уучлалт гуйхыг шаардаж байна

     ”Батцагаан нэртэй цогчин дуганыг Засаг төрийнхөн юу бодож төсөвлөсөн гэхээр их хэлмэгдүүлэлтийн үед хамгийн хүнд цохилтыг Монголын бурхны шашин авсан. Байгууллагынхаа хувьд бараг бүх сүм хийдээ устгуулсан. Хэлмэгдэж буу­дуулсан хүмүүсийн ихэнх нь лам нар. Дээр нь ард түмнийхээ сүсэг бишрэлийг ч бодсон биз, төр засгаас “Бид барьж өгнө өө” гэсэн. Монголын бурхны шашинд 1930-аад он хар дарсан зүүд шүү дээ, бурхан минь. Дуганыг захиалагч байгууллага нь БСШУСЯ юм” хэмээн Батцагаан дуганы талаар Монголын бурхан шашины төвийн Их шанзодба Л.Амаржаргал  ярьсан байдаг. Үүнтэй холбоотойгоор шашны төлөөлөлүүд болон сүсэгтэн олон О.Баасанхүү гишүүнийг олон түмнээс уучлалт гуйж залруулага хийхийг шаардаж байгаа.


URL:

Сэтгэгдэл бичих