Б.Жаргалсайхан:Чи ер нь шорондоо явахаас нааш ухаарахгүй хулгайч байна

1492759601_02c601c0ea8512d6originalСүүлийн үед улс төрийн нам эвсэл болоод хэд хэдэн улс төрчдийг ширүүхэн шүүмжлээд, бараг л нутаг заах болсон Буянгийн Жагаа энэ удаад Ц.Сандуйг ч мөн орхигдуулсангүй. Түүний ширүүн шүүмжлэлүүдээс харахад 2020 оны сонгуульд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь ойлгомжтой болсон. Учир нь боломж л гарвал, ам нээх бүртээ манай нам улс төрд шинэчлэлт хийнэ, улс орноо цэцэглүүлнэ гэх болсон тэрээр энэ удаа ч гэсэн өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

“НУСТАЙ ЗӨНӨГ”-Т ХЭЛЭХ ҮГ!

Ховдог эзнийхээ хамаг булхайг хоёр гараараа хийж өгөөд эцэст нь ажил амьдралаа хөмрүүлж, хэдэн үедээ мартагдахааргүй хулгайч, авлигач гэдэг нэр зүүгээд шоронд явах гэж байж л нүгэлт эзнээ хамгаалаад л суух юм. Чи ямар нетсовестный дурак вэ!

Чи эр хурганы зан гаргаад цаад хадганд ороосон бурхан шиг М.Энхболдыгоо үнэнээр илчлээд “ТИЙМЭЭ БИД НАР АВЛИГААР ТӨРИЙН АЛБЫГ ЗАРАХЫГ САНААРХСАН ЮМ, ТЭД АВЛИГЫН СУВГААР ДАМЖУУЛЖ УЛСЫН САН ХӨМРӨГИЙГ СУВАГ БОЛГОНООР ЦӨЛМӨХИЙГ ТӨЛӨВЛӨСӨН НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГООЖЛОО, ОЙЛГОЛОО, УХААРЛАА ГЭСЭН БОЛ” өрөвдөх байлаа.

Тэгсэн харин одоог хүртэл бурхнаа хамгаалаад Энхболд дарга 60 тэрбумын төлөвлөгөөнд байгаагүй.
Нээрээ гэнэт саналаа Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан гурав байсым байна гээд үлээж суух юм. Удахгүй Буянгийн Жагаа бас байсан гэж гүтгэх юм байна л даа шаар чинь.

Чи ер нь шорондоо явахаас нааш ухаарахгүй хулгайч байна. Энийг хурдан явуул. Тэнд чиний ясанд ойлгуулаад өгөх аавын хүүхдүүд байгаа.
Харин энийг тэнд эрхлүүдээд байлгүй ардын дунд байлгаж, ажил хийлгэх хэрэгтэй. Хогийн ургамлууд байх газраа л байж байг.

БҮГД НАЙРАМДАХ НАМ ХОГИЙН УРГАМАЛГҮЙ ХӨРСӨН ДЭЭР ШИНЭ БОДЛОГООР УЛСАА ЗАЛНАdhfghfhgfh


URL:

Сэтгэгдэл бичих