Малчид бээлчээрийн хууль батлахыг шаардаж эхэлжээ!!!
Малчид өөр болжээ. Тэд “та нар чадахгүй бол чадах хятадууд нь аваг” гээд л мал, махаа хужаа нарт бөөнөөр нь өгч байна. Цаг нь тулахаар малчин хүн “малдаа хайртай” гэдэг нь худлаа аж. Хятадууд өөрөөс нь авсан малыг яаж тамлан зовоож байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг явдаг болов. Капитализм, мөнгө хоёр тэднийг өөрчилжээ. Малчин хүн тусгаар тогтнолдоо хайртай гэдэг нь бас л худал болов. Хятадууд орон нутагт нь махын үйлдвэр байгуулан эзэн сууж, хаа сайгүй хүргэн орж байхад дургүйцдэггүй л юм байна. Мөнгө, мөнгө, мөнгө. Тэдэнд маань өөр бодох зүйл алга болжээ. Одоо малчид монгол хүнийг гишгэх #газаргүй болгох хууль батлахыг шаардаж эхэлж байна. Гадаадын ТББ-ууд болон ЗГ хамтран боловсруулсан бэлчээрийн шинэ хууль гэгчийг малчдаар хэлэлцүүлэхэд уухайлан дэмжиж байна. Green Gold төслийн мэдээлснээр малчдын 78% нь бэлчээрийн шинэ хууль батлахыг дэмжсэн байна. Бэлчээрийн хуулийн төсөл шинэ капиталист болж буй мананй малчдад нэгэн нууцлаг сонирхлыг төрүүлж байгаа аж. Хэрэв бэлчээрийн хууль батлагдвал малчид өөрт оногдсон бэлчээрээ хашаалж аваад, эргэлтэд оруулж, газрын эзэн болно, түрээслүүлнэ, мөнгөжинө гэж өөр хоорондоо нууцхан ярьдаж болсон гэнэ. Манай малчид өөр болжээ. Гэхдээ тэд Хятадын ӨВӨР МОНГОЛД малчид нь бэлчээрээ алдаад, гишгэх газар байтугай уйлах тавилан олддоггүй болсныг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байгаа нь харамсалтай.
URL: