Өөдрөг үзэлтэй, амбийцтай залуу үе, миний үеийхэн хаачсан юм бэ?
Паагий Наа л үглэж байгаагаас биш үнэн л юм хэлье.Залуучууд хааччихсан юм бээ. Эрч хүчтэй өндөр өөдрөг үзэлтэй амбийцтай залуу үе миний үеийхэн хаачсан юм бээ. Зүгээр нэг нутгаасаа 2 3хан км зайтай интэрнэт холбоо бүрэн хөгжсөн энэ эрин үед гадаадад дотоодод ажиллна гэдэг чинь хуучных шиг тийм хэцүү бишшүү дээ залуусаа. Анх Со д ирэхдээ за Монголд байдагаа бодвол илүү чадварлаг илүү зүтгэлтэй юманд хүрэх хүсэл тэмүүлэлтэй жинхэнэ ирээдүйд хол явах нийгэм улс эх орондоо их юм хийх залуус энд байдаг байхдаа гэж бодож байж билээ. Одоо ингээд эргээд өнгөрсөн 2 жил болоод эргээд харахад ооооогт тийм залуутай залуустай огт таарсангүйдээ. Энд байгаа залуучуудыгаа хархаар юу хийж байна гэвэл нэг ажил хиймэр аядах юм тэгээд л утсаа ухаад хэвтчих юм. Хүний хийдэггүйг хийж байгаа аятай хүний нутагт чи жаргаж байгаа гэж бодож байна уу бла3 гэсэн балай унжгар нийтлэл шэйрлэсэн шигээ. Та нар хүний хийдгийг л хийсэн шүү Со нараас л илүү ажлаад байв гэж хүний газар байгаадаа хүнд ажил хийж байгаадаа ялархаад байвал харьчих гэрлүүгээ. За гол асуудалдаа орье залуу үе хаана байнаа манайхаан хүйс хамаарахгүй Улс эх орон чинь залуу үеийхнээрээ тэдний гадаадад дотоодод эзэмшсэн мэдлэг ур чадвар ухаан бодол шинэ цус шинэ санаагаар чинь ус агаар шиг дутаж байна.Залуус минь хаана байна тэд бэлэн үү. Өнөөдөр би Со д 5жил 6 жил болсон 29н настай залуутай таарлаа гү яахав ээ ажилд сайн юм. 28н настай эмэгтэйтэй таарлаа яахав ганган юмаа царайлаг сайхан байна.Тэгэхдээ нэг л дутуу байна. Та нар минь насаараа хар ажил хийхгээгүй биздээ.Насаараа энд байхгээгүй биздээ. Энэ хөгжилтэй оронд байхдаа хурган хэдэн жил амьдрахдаа бид юу сурав гээд өөрсдөнгөөсөө өнөөдөр нэг асууя Улс эх орондоо очоод юу мэдсэн сурсан гэж хэлэх вэ. Хуучин ах эгч нар гадаадад сураад ирэхээр нэг их сайхан эрдэмтэй боловсролтой харилцааны болоод бие авч явах соёлтой харахад л эрч хүч мэдрэгдсэн сайхан харагддаг байж билээ. Энд байгаа энд суралцаж байгаа залуусаас зүгээр үхээнц өлбөгөр байдал л мэдрэгдэх юм. Ямар ч тэр ирээдүйн төлөө гэсэн итгэл алга ямар ч гоё сурая суралцая гэсэн ахиж дэвшие хүсэл тэмүүлэл эрмэлзэл алга. Зүгээр л хүүхнүүд нь шалихгүй жэндэрийн хэрүүл фбд хийж чамин ганган гоё байгаагаа стори хийж гайхуулж залуус нь хүүхэн найрж боломж гарвал ууж идэж пс тоглож наргиж цэнгэхээс өөр юууууууу ч хийхгүй юм. Тэдэнд ямар ч мэдлэг алга тэд өөрсдийгөө нутагаа Монголоо мөхлийн ирмэг дээр ирчихсэн байгааг ухамсарлахгүй байна. Сайн ч муу ч түүхийн бүхийл эгзэгтэй агшинг торгон үйл хэрэг бүгдийг залуус л авч ирсэн юм. Ардчилалсан хувьсгал 13р зууны Их МОнгол 21 оны үндэсний их эрх чөлөө бүгдийг нь залуу үеийнхэний хүсэл эрмэлзэл тэдний гал цогтой тэмцэл авч ирсэн. Харин өнөөдрийн СО д байгаад бид ямар шуухан байна вэ айн. Бид юу хийж байна вээ. Бид ягаад уншиж мэдэхэд суралцахад сэтгэхүйгээ тэлэхэд цаг гаргахгүй байна вэ. Залуу үеийхэн ягаад унших бичих биш тоглох наргих хүсэлд дийлэнх нь автах болов ягаад ??. Энэ 127к нүүдэлчдийн гишүүдийн 70 мянга нь залуу хүн байгаа байх тэгвэл залуу хүн та сүүлд ямар ном хэзээ уншсан бэ өөрөөсөө асуу. Со д айл болгонд ягаад номын сан байна бид нарын төвөгшөөн барин өргөдөг тэр хүнд их номнууд ягаад айл болгонд тийм их хэмжээгээр байна вэ? Энэ нэг юм хэлэхгүй байна уу та нарт? Надад бол ингэж хэлж байгаа юм “Уншиж судлаж тархиа тэлсэн газрын хүмүүс хөгжиж тархи толгой нь хоосон уншиж суралцдаггүй газрын хүмүүс ирж хар ажлыг нь хийж өгж тэдний өмнөөс биеээ зовоож хөгжилд нь тусалж өгдөг юм” ингэж л уншигдаад байгаа юм. Залуусаа өнөөдрөөс маш яаралтай суралц уншиж эхэл НИЙГЭМ ЭДИЙН ЗАСАГ ШАШИН СЭТГЭЛЗҮЙ ГАДААД ХЭЛ бие даан суралцаж болох чиний сонирхолыг татах зүйлээ яаж ийгээд уншихад цаг гарга яаралтай. Энд ном хүрэлцээгүй бол олдохгүй бол Монгол руу яг одоо залгаад ном захь каргонд хий гэж хэл.Визгүй байлаа гээд бичиг үсэг тайлагдаагүй гэсэн үг биш биздээ. Та нар тэр номыг уншихгүй л бол уншихын үр өгөөжийг хүртэхгүй л юм бол үхэх гэж байгаа мэт унш яг одооноос энэ пост харсан даруйдаа аюулын харанга дэлдэхээс өмнө тархин дахь асар их зорилгогүй байгаа залхуурлаа оюуны залхуурлаа ялан дийлэх гэж оролд яг одооноос. Үхээнц байдлаасаа гарцгаая алин болгон харь газрын өвгөчүүлд хар тэнхээгээ гайхуулах юм. Тархи толгой сэтгэн бодох чадавхи суралцах ямар идэвхтэй вэ ямар их задгай сэтглгээтэй вэ гэдэгээ хэдүүлээ харуулая. Хүн уншихаа больвол уншдаггүй бол тархи атаршиж үг золбиншиж үйлдэл зэрлэгшдэг юм. Жаахн нуршчихлаа уучлана биз мэдээж бүгдийг нь ийм гэсэнгүй шүү тэгэхдээ ерөнхий массын чинь л үнэнг хэллээ сайхан залуусынхаа хатыг мохоох гэсэнгүй хэдэн лаяк горьлох гэсэнгүй харин ч залуу хүний чинь хор шарыг жаахн малтах өдөөх үүднээс бичлээ авах гээхийн ухаанаар хандана биз.
URL: