Газар чөлөөлөлт хийнэ

69894529_2549064661819663_6183532182045196288_nНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгаж, газар чөлөөлөлт хийх ажил маргаашнаас эхлэх гэж байна.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс зэрэг мэргэжлийн ангиуд хамтран дүүргийн 3 дугаар хорооны 33 дугаар сургууль, 61 дүгээр цэцэрлэгийн дунд байрлах 16 тоосгон гарааш, 6 дугаар хорооны 21 дүгээр сургуулийн баталгаажсан талбайд байрлах 9 гараашыг албадан буулгаж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх юм. Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гарааш эзэмшигчдэд 3 удаа шаардах хуудас хүргүүлсэн хэдий ч хуулийн хэрэгжилтийг хангах ажиллахгүй байгаа тул албадан чөлөөлөлт хийхээр болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих