Сурагчдын үдийн хоолны тарагнаас гэдэсний халдвар үүсгэгч Энтеробактер илэрчээ
Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн байна.
Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрсэн нь эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байгааг илтгэж байна гэж НМХГ-аас мэдээллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
URL: