МАН Үндсэн хуулийг өөрчлөх эсэхээ ард түмнээс асууна
МАН-ын өргөн барьсан Үндсэн хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн саналыг тусгаж оруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан. Тэд анхнаасаа эвтэй байж, Үндсэн хуулийг өөрчлөх Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг тавьсан. Гэвч зөвшилцөх асуудал Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэс бараг боломжгүй болж байх шиг байна. Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн төсөл дээрх зарим саналаа татаж, үлдсэнийг нь хэвээр явуулахыг хичээж буй. Гэвч эрх баригч намынхан Ерөнхийлөгчөөс ирүүлсэн бараг бүх саналыг унагаж, зөвхөн өөрсдийнхөө төслийг зүтгүүлж эхэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүний тоог 108 болгохыг Зөвшилцөх ажлыг хэсэг 99 болгож оруулж ирсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 57 гишүүний санал авч байж цааш явах учиртай. Түүнчлэн, Ерөнхий сайд нь танхимаа мэддэг байх санал, давхар дээлгүй байх тухай асуудал нь ч унасан. Сонгуулийн системийн сайн муу талыг саармагжуулах холимог систем нь ч унасан. Энэ бүх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж байсан юм. Харин МАН-ынхан Үндсэн хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээс түүний саналыг унагаж эхлэв.
Ер нь бол ажилладаг Үндсэн хуультай болъё, улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргая гэж байгаа юм бол энэ чинь реформ биш байна. Үндсэн хуулийн өөрчлөлт ямар байдлаар гарах вэ гэдгээс хамаараад Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналынхаа томъёоллыг бэлдэж байгаа “ гэсэн юм.
URL: