В.Путины айлчлалаас юу үлдэх вэ?
ОХУ ын Ерөнхийлөгч В.Путин Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсад энэ сарын 2-3 ны өдрүүдэд айлчилж байна. Тэрбээр урьд өмнө 2000, 2009, 2014 онд айлчлахдаа манай улсад хэдхэн цаг саатаад буцсан. Хэтрүүлэн хэлэхэд цай уучихаад буцсан гэхэд болно. Харин энэ удаад хоёр өдрийн айлчлал хийж байгаа нь өндөр ач холбогдол өгч байгааг харуулсан хэрэг биз ээ. Монгол, Орос хоёр орны хувьд дайны галд нэгнээ тэтгэхээс эхлээд олон жилийн найрамдалт харилцаатай дотно хөршүүд. Саяхны жишээ дурдахад, эх орны дайны утаа үнэрлэсэн Дорнод аймгийн Халхгол сумыг шинэ сумын жишгээр дахин сэргээн босгоход найман сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн нь үүний нэгээхэн жишээ. Өнгөрөгч долоо хоногт дэлхийд тэргүүлэх ОХУ-ын агаарын хүчнийхэн ирж техник технологийн гэхээсээ илүүтэй агаарын цэргийн сүр хүчийг үзүүлээд буцсан нь ч ихэд дотносож байгаагийн нэгэн илрэл. Мал аж ахуй, боловсролын салбарт ч чамгүй хөрөнгө оруулалт хийх зэргээр олон салбарт нааштай хандаж буй. Хамгийн чухал зүйл гэвэл “Цайны зам” хөтөлбөр, Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридор, алс дорнодоор дамжуулан тавьж буй хийн хоолойг Монгол Улсаар дамжуулах, нефть боловсруулах үйлдвэртэй болж байгаагийн хувиар энэ салбарт түншлэл тогтоох гээд стратегийн олон чухал асуудал тодорхой шийдлээ хүлээж байгааг ч дуулгах нь зүйн хэрэг. Хамгийн гол нь дэлхийн бодлогыг тодорхойлогчдын нэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад халуун дотно хандаж байгаагийн цаана юу байна, түүнийг айлчлаад буцсны дараа юу үлдэх вэ гээд асуудал бий. Ямартай ч В.Путины айлчлалын тухайд хоосон хэдэн кадр, дүрс бичлэг үлдэхгүй байх гэдэгт хүмүүс найдаж буй.
Энэ бүх таамаглал, элдэв мэдээллийн дундаас эх сурвалж нэгэн баттай мэдээллийг бидэнд дуулгасан. Ерөнхийлөгч В.Путины айлчлалын мөрөөр ОХУ-ын “Спецпродукт” групп Монгол Улсад зочилж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яамныхантай уулзах тухай дуулгалаа. Учир нь хойд хөршийн тэргүүлэгч группуудын нэг “Спецпродукт” нь барьцалдуулагч бодис буюу тоосжилтын эсрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн гэдгийг мартаж болохгүй. ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй манай Тавантолгойн бүлэг орд шиг аварга том газарт энэ технологио нэвтрүүлэн тоосноос салсан гэдгийг бүр ч санах хэрэгтэй. Манай улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт эрчимтэй явж, энэ хэрээр байгаль орчноо сүйтгэж, иргэд олон нийт, ан амьтан, мал сүргээ хордуулах үзэгдэл газар авлаа. Үүнд нүүрлэж буй нэг том аюул нь тоосонцор тоосжилт учраас олзуурхасан хэрэг.
Ийм л чухал цаг үед “Спецпродукт” групп манай улсад ирж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг мэргэжилтнүүд ч сануулжээ. Учир нь Тавантолгойн уурхайн чиглэлийн замд тоосжилт хэрээс хэтэрч, тоосжилтоос үүдэн өвчлөл байгаагаас гадна жолооч нарын үзэгдэх орчин хязгаарлагдаж аваар осол гарсаар байгааг бид бүхэн мэднэ. Тэгвэл “Спецпродукт” группын нэвтрүүлсэн энэ дэвшилтэт технологи нь тоосонцор, тоосноос салах хамгийн найдвартай, хамгийн энгийн, хамгийн хямд арга аж. Ерөөсөө уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх газарт тоос тоосонцорын асуудал бий, үүнээс үүдсэн өвчлөл асар их бий. Хамгийн наад зах нь Улаанбаатар, Дархан чиглэлийн зам ямар байгааг бид сайнаас сайн мэднэ.
Тэгвэл ОХУ-ын “Спецпродукт” группын нэвтрүүлсэн энэхүү барьцалдуулагч бодис нь өнөөдөр яг цаг үе, шийдлээ олсон зүйл юм байна гэдгийг харлаа. Барьцалдуулагч бодис ашиглах нь гадаргуу дээрх тоосны нарийн ширхэгийг хооронд нь барьцалдуулснаар бүдүүн ширхэгтэй болгож, барьцалдуулах замаар тоосжилт үүсгэдэггүй гадарга бий болгодог байна. Энэ барьцалдуулагч бодисыг цацах тусам гадаргууны тоос барьцалдаж улмаар хатуужилт бий болж, замын гадаргууны дэржигнүүр ч хатуу хучилттай болж тэгширдэг аж. Байгаль орчинд ээлтэй энэхүү барьцалдуулагч бодисыг цацах тусам газрын гадаргуу улам хатуурч хатуу хучилттай зам шиг болдог тухай мэргэжилтнүүд ярьж байна. Яг өнөөдөр бидэнд тулгарч буй Тавантолгой тэргүүтэн олон нүүрсний замын тэнгэрт хадсан тоосны асуудлыг гагцхүү энэ л дарж чадна гэдгийг мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа.
Бид тоос дарах олон арга хэрэглэдэг ч ашиг тусаа өгсөн нь үгүй. Тухайлбал, усаар шүршдэг хэдий ч хуурай уур амьсгалтай газарт үр дүн тун бага. Тэгээд ч асар их усыг өндөр зардлаар ойр ойрхон хэрэглэх шаардлага тулгардаг. Тодотговол, манай уул уурхайн ажил ид өрнөж байгаа Өмнөговь аймагт бол огтхон ч үр дүнгүй. Нөгөө талаар давсны уусмал цацдаг ч тоос барих хугацааг уртасгаж, гадаргын хөрсний чийгийг нэмэгдүүлдэг бол далайн ус, магнийн болон кальцийн хлоридын давснуудыг түгээмэл хэрэглэдэг ч орчны агаарын чийгшлээс хамаардаг тул хэрэглээ нь хязгаарлагдмал. Машин механизмын эд ангиудыг хурдан зэврүүлдэг аюултай. Тоосжилтыг дарах олон арга байдгийн нэг нь хайргаар хучих. Энэ нь өртөг зардал өндөр, сул хайрга нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний улмаас тарж алга болдог тул дахин дахин хайрга асгадаг гээд шийдлээ олоогүй олон технологийг бид ашигладаг хэвээрээ.
Ямартай ч Ерөнхийлөгч В.Путины айлчлалын талаарх олон таамаг, тийм асуудлаа шийдэх болов уу гэсэн горьдлого байгаагийн цаана бидэнд тоосноосоо салах том боломж ирж байгааг алдаж болохгүй мэт. Бид тоосноос салсанаар өвчин эмгэг, хамгийн наад зах нь АСТМ өвчин, цаашилбал хорт хавдар үүсгэгч нян бүхий тоос тоосонцороос салах боломж байгааг дуулгах нь зүйн хэрэг байх. Нөгөө талаар үзэгдэх орчин хязгаарлагдсан замд аваар осол гарч эрдэнэт хүн алтан амиа алдахгүй байх гээд олон асуудал шийдэх “Спецпродукт” айсуй нь чихэнд чимэгтэй мэдээ юм.
С.Баяр
Zone.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Manai altan horsh .