Шинжээч: Путины Монголд хийж буй айлчлал нь Ази дахь Оросын оролцоог харуулах зорилготой

orig-1567392964873dd7be917019814e4c5afab76436e1_bОросын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад айлчилж байгааг Азийн бүс нутагт Оросын гадаад бодлого идэвхижиж байгаагийн илрэл гэж харах нь зүйтэй хэмээн “Валдай мэтгэлцээний клубын захирал Тимофей Бордачев ТАСС агентлагт ярьжээ.

“Энэ айлчлал эртнээс л чухал байсан гэж бий бодож байна. Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорнодын эдийн засгийн форумд гурав дахь удаагаа оролцож байгаагийн дээр Монгол улс чухал байр суурь эзлэх, томоохон Евразлийн орон зайд Орос улс концепцоо хэрэгжүүлж байна. Ер нь Орос улс Ази дахь харилцаа холбоогоо идэвхижүүлж байгаа бөгөөд айлчлал нь хоёр талын хувьд стратегийн чухал ач холбогдолтой.. Түүнчлэн, манайхтай шууд хиллэдэг, бид хэзээ ч мартаж болохгүй томоохон хөрш орны тухай энд яригдаж байна” хэмээн Тимофей Бордачев өгүүлжээ.

Хэдийгээр хүн ам багатай, эдийн засгийн эзлэхүүн томгүй ч Монгол улс газарзүйн байршлаараа бүс нутагтаа чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Бордачев онцолсон байна.

“Монгол улс хамтын ажиллагааны бүс байхыг бүхий л хөрш орнууд нь хүсдэг гэдэг нь маргаангүй” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Шинжээчийн өгүүлснээр,  Монгол улсад хийж буй Оросын тэргүүний айлчлал нь эртнээс төлөвлөгдсөн, долоодугаар сард АНУ, Монгол улсын стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан нь айлчлал хийх эрмэлзэлд огт нөлөөлөөгүй, тиймээс энэхүү Азийн орны төлөөх Орос, Америкийн геополитикийн өрсөлдөөний талаар ярих нь зохимжгүй гэнэ.

“Монголын төлөөх ямар нэг тэмцэл гэж би энэ үйл явдлыг харахгүй байна. Манай Америкийн түншүүд боломж байгаа газар бүр очихыг эрмэлздэг, гэхдээ энэ тохиолдолд Орос, эсвэл Хятадын зүгээс ямар нэг шахалт ирнэ гэж санаа зовних шалтгаан байхгүй. Монголын өнөөгийн захиргаа Москва, Бээжин, Вашингтонтой харилцах харилцааг тэнцвэржүүлэхийг хичээж байсан урьд өмнөх Засгийн газруудаасаа илүү Орос, Хятадтай харилцах хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг хичээж байгаа. Монголын талын хувьд Оростой харилцах хамтын ажиллагаа нэн чухал, учир нь энэ нь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөллийг тэнцвэржүүлэхэд туслана” хэмээн Бордачев өгүүлсэн байна.

Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад айлчлахаар даваа гаригийн шөнө Улаанбаатат газардсан. Тэрбээр өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзан, албан ёсны хэлэлцээр хийх юм.

Г.Бямбасүрэн

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих