Улсын дугаарын зөрчилгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоно уу
Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ‘’Улсын дугаар-2019’’ нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Тодруулбал хуурамч болон улсын дугаарын зөрчил бүхий тээврийн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэхүү арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид замын хөдөлгөөн эрчимжиж буй эдгээр өдрүүдэд зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх үүднээс энэхүү шалгалтыг ачаалал бүхий замуудад тогтмол явуулж байна. Иймд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, улсын дугаарын ямар нэгэн зөрчилгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.
URL: