Э.Оюунболд Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороог шүүхэд өгчээ
Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допингийн төрлийн дөрвөн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо энэ сарын 26-нд нийтэд зарласан билээ.
Тэгвэ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороонд холбогдох нэхэмжлэл иржээ.
Э.Оюунболдын нэхэмжлэлд:
Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурьджээ.
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.
URL: