Таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэгт шалгалт хийжээ. Шалгалтын талаар өнөөдөр танилцуулав.
Сургууль, цэцэрлэгийн шалгалтаар 154 зөрчил илэрсэн байна. Энэ дагуу таван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт Өлзийт хороололд баригдаж байсан цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгад торгуулийн арга хэмжээ авчээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлснээр есдүгээр сарын 1-нд 15 сургууль, есөн цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Мөн “Үдийн цай” хөтөлбөрийн шалгалт есдүгээр сарын 3-наас эхлэх аж.
URL: