Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өчигдрөөс дүүрэг бүрт гарч эхэллээ. Нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүд нийслэлийн найман дүүргийн томоохон хүнсний захуудын орчимд машинтай очиж худалдаа хийх бөгөөд анхны үнэ нь хэвээрээ байна гэдгийг Монголын махны холбооны менежер И.Баттогтох хэлэв. Өөрөөр хэлбэл, үхрийн мах нэг кг нь 3500, хониных 3200, ямааных 2600 төгрөгийн үнэтэй байх юм. Гурван өдөр үргэлжлэх энэхүү өргөтгөсөн худалдаанд нөөцийн махыг гулуузаар нь болон хэсэгчлэн савласан хоёр хэлбэрээр борлуулах гэнэ. Хаана, ямар аж ахуйн нэгжүүд худалдаа хийхийг дор танилцууллаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих