Цэцэрлэгийн эрхлэгч, няравтай тохиролцоо хийж чадвал үдийн цайнд хор өгсөн ч болно

db51d419b9ec0b2a84dc2d999d5ed334Ерөнхий боловсролын сургуулийн  хүүхдүүдийн хичээлийн идэвх, сургалтын чанарын судалгаанаас үүдэлтэйгээр үдийн цай хөтөлбөрийг 2006 оноос эхлэн журамлан  хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Үүнээс үүдээд  олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сонорт үдийн цай  анхаарал татах болсон гэхэд болно.Үүний дараагаар   2009 оноос эхлэн төр цэцэрлэгийн  хүүхдүүдийн хоолны мөнгийг хариуцахаар болсон. Тухайн  үед  хүүхдүүдийн  хоолны мөнгийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй  уялдуулан 2012 оноос эхлэн 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөгөөр  болгон нэмэгдүүлсэн байдаг.

Эцэг эхчүүдийн зүгээс  цэцэрлэгт  өгч байгаа үдийн цайнд  хүүхдүүд хоолшихгүй байгаа болон  хоолны мөнгийг бүтнээр хувьчлах, мөн үдийн цайндаа ямар бүтээгдэзхүүн хэрэглэж байгаа талаарх мэдээлэл хомс байгаа талаар гомдол  гаргасаар ирсэн. Өнөөдрийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний  үнийг 2012 оныхтой харьцуулахад хэтэрхий зөрүүтэй.  2012 онд 1 дүгээр зэргийн 1 килограммын гурил 960 төгрөг байсан бол 2019 оны байдлаар 1200, үхрийн мах 2012 онд 7200 байсан бол 2019 онд 10.000 болж өөрчлөгдсөн байна.

Үнэ дагаж чанар гэх  хэрэгжиж  Монгол улсад модерн хэлбэрт ороод удах болсныг анхаарах хэрэгтэй.Үүнээс үүдээд үнэ хямд байх тусмаа чанар муутай стандартын шаардлага  хангахгүй  хүнсний бүтээгдэхүүнээр өдөр бүр цэцэрлэгийн хүүхдүүдийг хооллож байгаа гэдэгт эргэлзэх шаардлагагүй.Ялангуяа ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сургуулийн  эрхлэгч  багш нарын талаарх хяналт сул байдгаас үүдэн үдийн цай хөтөлбөрөөр улсын тодотголтой цэцэрлэгийн эрхлэгч багш нарт  хувь өгвөл ямар ч үйлдвэрийн хэний ч хамаагүй бүтээгдэхүүнийг сургуульдаа нийлүүлж хүүхдүүдэд өгдөг  байна. Үүнийг батлах нотолгоотой кэйс хүртэл байна.

  Тэгвэл энэ мэт хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглосон асуудлыг багш хүн хэрэгжүүлж байна гэвэл та итгэх үү?… Та үүнд эргэлзэх хэрэггүй. Олон улсад хэрэгжиж байгаа стандарт болоод  Монгол улсын хөрсөн дээр хэрэгжиж байгаа  үйлдвэрийн зохистой дадал, (GMP) эрүүл ахуйн зохистой дадал (GHP) чухам хаана хэрэгжиж байна. Манай улсын хувьд шошго сав баглаа боодлоо  хүртэл журамласан. Энэ нь буух эзэн буцах хаягтайг нотолж байдаг.

            Манай улсад  сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ түүнийг хяналтыг сайжруулах эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүйн улмаас  Монгол улсын 2 настай иргэнээс  авахуулаад  эрхээ зөрчүүлж байна. Хэн нэгний хэтэвчний шуналаас үүдэж улсын цэцэрлэг, сургуулиудад нэгэн төрлийн бизнес цэцэглэж байгааг  холбогдох байгууллагууд судлан тогтоож шийдвэрлэн, цэгцлэх цаг нэгэнт болсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих