Сайхан мэдээ: Ц.Мянганбаярын “Монгол газар” болон түүний хамаарал бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцаллаа

5611

Ерөнхий сайд У.Хүрэлсүх сая Архангай аймагт олгогдсон 13 тусгай зөвшөөрөлтэй газрууд ын үйл ажиллагааг цуцалснаа мэдэгдлээ. Тодруулбал арын сайхан хангайг 10 жил хууль бусаар ухаж “БУЛШНЫ НҮХ” болгосон гэх Ц.Мянганбаярын “Монгол газар” болон түүнийг өнгөлөн далдаж байсан ах дүүсийнх нь компаниудын бүх тусгай зөвшөөрлүүдийг цуцалжээ”. Үүний ард найман  УИХ-ын гишүүн хамааралтай гэх мэдээлэл байгаа юм.

Архангайн цуцлагдсан 13 тусгай зөвшөөрөлтэй газрууд:
Өлзийт тээл – 2422 га
Өлийн гол – 373 га
Шийртийн салаа – 173 га
Өлийн голын адаг – 539 га
Бодонтын ам – 739 га
Гүүтийн ам – 114 га
Харгуйтын ам – 323 га
Өлзийт тээл 2 – 1652 га
Улаан чулуут – 144 га
Ястын гол – 366 га
Ар чулуут 1 – 141 га
Өлийн гол 1 – 1417 га
Гүүтийн амны адаг – 49 га

Ц.Мянганбаярын “Монгол газар” болон түүний хамаарал бүхий бусад компаниуд дээрх газруудыг 2040 он хүртэл эзэмших эрх авсан байжээ. Төр Ц.Мянганбаяраас ”байгалийн бүх хохирлоо нэхэж, шүүхэд өгөх болно” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

FACT.MN


URL:

Сэтгэгдэл бичих