Тэпко компанийг улсын болгоно
«Фүкүшима-1» атомын цахилгааны станцын оператор «Токио электрик пауэр» /ТЕПКО/ компанийг улсын болгох төлөвлөгөөгөө аль хэдийн зарласан Японы Засгийн газар дампуурлын ирмэгт тулсан тус компанийг авраад зогсохгүй, гурван жилийн хугацаанд санхүүгийн ашиг орлоготой бүс болгоно гэж найдаж байгаа тухай тус улсын хэвлэлд мэдээлжээ. Тус компанид улсаас нийт нэг триллион иен буюу 13,5 тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байна.
2012-2023 онд ТЭПКО компанийг улсын болгох төлөвлөгөө тус компанийг улсаас дэмжих цогц арга хэмжээнд багтаж байгаа юм. Тус компани АЦС-д гарсан ослын улмаас Фүкүшима мужийн оршин суугчдад нөхөн төлбөр олгох, станцыг буулгах нарийн чимхлүүр ажлын зардал зэрэг санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй болжээ.
Тийм учраас Японы Засгийн газар юу юугүй дампуурах гэж байгаа компанийг хамгаалахын сацуу тус улсын хэлмэгдсэн оршин суугчдад нөхөн төлбөр олгох үйл явцыг хяналтдаа авчээ. ТЭПКО нь Хоншю арлын төвийн ихэнх хотууд, түүний дотор, нийслэл Токиод эрчим хүч нийлүүлдэг гол компани юм.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL: