Барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алджээ
Наймдугаар сарын 20-ны өдөр ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус барилга дээр ажиллаж байсан 17 настай эрэгтэй хүүхэд лифтны хонгил руу унаж, амиа алдсан байна.
Талийгаач хүү СБД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай бөгөөд тус барилга дээр туслах ажилтан хийдэг байжээ.
URL: