Э.Оюунболдын мэдэгдэлд нүүрний хувирлын шинжилгээ хийжээ
Энэ жилийн наадмын түрүү бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь олны анхаарлыг татаад байгаа. Харин шинэхэн Улсын аварга Э.Оюунболд “би допинг хэрэглээгүй. Намайг хэлсдүүлж байна” хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл Э.Оюунболдын хийсэн бичлэгт нүүрний хувирлын шинжилгээг Санхүү эдийн засгийн дээд сургуулийн /СЭЗИС/-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш, маркетер Б.Нандин-Эрдэнэ хэсэг хүмүүсийн хамт анализ хийсэн талаараа жиргэсэн байна.
Тэрбээр “Нөгөө хэдтэйгээ аваргын мэдэгдэл дээр facial expression analysis хийгээд үзье гэж маазарч байгаад жинхнээсээ хийчихсэн. Conspiracy theory яриад байв даа тэгээд зүгээр судалгаа шүү” гэжээ.
URL: