Обамагийн сүрдүүлэг ”хий хоосон зүйл”
Ираны Гадаад харилцааны яамны төлөөлөгч Рамин Мехманпараст “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тус улсын эсрэг цэргийн хүч ашиглана гэсэн сүрдүүлэг үнэндээ “хий хоосон зүйл” гэж хэлжээ. Түүний энэ сүрдүүлэг Тегераны энхийн зорилготой цөмийн хөтөлбөрийг зогсоох гэсэн ухуулгаас хэтрэхгүй гэж Р.Мехманпараст тэмдэглэжээ.
Тэрбээр цааш нь Обамагийн мэдэгдлийг удахгүй болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө рейтингээ дээшлүүлэх гэсэн оролдлого гэжээ. Өнгөрөгч мягмар гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Конгресс дээр Ираны цөмийн хөтөлбөрийг зогсооход шаардлагатай бүх л арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: “Unen.mn”
URL: