Ука бааранд Мерлин Монрогийн дүрээр бүжиглэдэг байжээ
“Киви” хамтлагийн Ука бусад хамтлагийн дуучин охидыг бодвол нэлээд хөдөлгөөний эвсэлтэй нэгэн. Мэдээж олны танил болно гэдэг хэл амнаас зугтах “гарцгүй” гэдэг хуультай. Укаг хүмүүс бааранд тайчдаг байсан гэдэг. Тэрийгээ ч өөрөө баталсан.
Ука хамтлагт дуулахаасаа өмнө нэгэн бааранд алдарт жүжигчин Мерлин Монрогийн дүрээр бусдын өвөр дамжин бүжиглэж явсан гэж зарим хүмүүс ярьдаг.
Үнэн хэрэгтээ Ука эротик бүжиг хийдэг байсан ч гэсэн нэг ч төгрөг бусдаас авдаггүй байсан гэнэ лээ. Зөвхөн компаниас л цалинждаг байсан гэдгээ нуулгүй хэлсэн юм билээ.
Урлагт хүч үзэж яваа залуу бүсгүйн хувьд урьд нь бүжиглэдэг байсан нь тиймч сонин содон биш л байх. Тэрээр өөрөө ч хожим урлагт хөл тавихад эротик бүжиг хийж байсан нь их түлхэц болсон хэмээн онцолж байсан.
URL: