Д.Хаянхярваа Сангийн сайдаар томилогдлоо
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдаар томильё гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явууллаа.
Санал хураалтад 55 гишүүн оролцож, 38-ын саналаар буюу 67.9 хувийн дэмжлэгийг авч, Д.Хаянхярваа Сангийн сайдаар томилогдлоо.
УИХ-ын нэгдсэн чуулган 15.00 цагаас үргэлжилж, сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэхээр боллоо.
С.Заяа
URL: