Зам засварын ажилд 70 тэрбумыг зарцуулна

Энэ жил нийслэлийн төс­вөөс зам засварын ажилд 70 тэр­бум төгрөг зарцуулахаар болсон байна. Гэхдээ зарим ажлын гүйцэтгэл, тендерийн шалгаруулалтаас болж, энэ тоо нэмэгдэх магадлалтай. Учир нь засахаар төлөвлөсөн замуудаас гадна 1-2 жилийн өмнө шинэчилсэн зарим зам хагарч, ан цав гарсан тул засвар хийхээс өөр аргагүйд хүрчээ.

Түүнчлэн өнгөрсөн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан ч засч дуусаагүй зам байгаа гэнэ. Энэ онд нийслэлийн авто замын төсөвт тусгасан томоохон ажил нь Биокомбинат, Яармагаас нисэх хүртэлх, мөн Дэнжийн 1000-аас Зурагтын эцэс хүртэлх замын өргөтгөл юм.

Зам засвар, шинэчлэлийн ажлыг ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэх юм байна. Авто замын газраас энэ онд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар болсон. үүний дагуу “Зам барилгын ажлын менеж­мент” сэдэвт сургалтыг Авто замын газарт зохион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих