Б.Хурц: Батсүрэнг би дэмждэг байсан, манай Зоригийн хүн

5399

Генерал Б.Хурц нарыг бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүх хурал 2019-7-23-нд Төв аймагт болсон.
Шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшлоод байгаа.
Б.Хурц нар бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр ял зэм хүлээж сүйд болохгүй гэдгийг олон эх сурвалжийн мэдээлэл баталж байна.
Эдгээрийн нэг нь шүүх хурлаас 2 хоногийн өмнө 2019-7-21-нд Скай резортод болсон Б.Хурцын хүүгийн хурим дээр болсон явдлын талаарх мэдээлэл юм.
Б.Хурц хуримд ирсэн зочдод “Зориг, Батсүрэн хоёртой тохирсон, гайгүй биз дээ” гэж ярьсан тухай цахим сүлжээнд мэдээлэл тарсан.
Тэрбээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдоод удаагүй Х.Батсүрэн, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг хоёрын талаар ярьсан бололтой.
Бас “Батсүрэнг би дэмждэг байсан, манай Зоригийн хүн байгаа юм” гэж ярьсныг нь хуримд очсон хэд хэдэн хүн сонсжээ.

Эх сурвалж: “Хов базъя” хуудас


URL:

Сэтгэгдэл бичих