Хүмүүнлэгийн ухааны сургуулийн урд хэсэгт хонгил үүсэж, хамгаалалтад авчээ

5317

Төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны сургуулийн урд хэсэгт хонгил үүсэж, хамгаалалтад авсан байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, “Борооны улмаас газар цөмөрсөн. Дахиж цөмрөх эрсдэл үүсэж магадгүй тул шалгалт явуулж байна. Тиймээс хамгаалалт авсан. Ямар нэг хүн гэмтэж, бэртсэн, эд хөрөнгөөр хохирсон зүйл байхгүй. Автомашин зорчдог учраас дахин цөмөрч болзошгүй гэж үзэн, хөдөлгөөнийг хааж үзлэг явуулж байна” гэлээ.  Харин цагдаагийн байгууллагын зүгээс аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.

Хамгаалалт авсан газарт Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон цагдаа, архелогийн хүрээлэн, төрийн тусгай хамгаалалтын газрынхан  ажиллаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих