Голландад бус Монголдоо дамжаанд суужээ
Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах болсноор МАН өөрийн намаас зургаан хүний нэрийг дэвшүүлээд байгаа.
Нэр дэвшээд байгаа зургаан хүмүүсийн нэг сонин зүйл ажиглагджээ. Учир нь тэдний зарим 2008-2012 оны хугацаанд “Голланд улсын Мастрихтын удирдлагын ухааны их сургууль дүүргэсэн” гэж танилцуулгадаа бичжээ.
Энэ талаар саяхан хуралдсан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын зарим гишүүд 2008-2012 оны хооронд хэдий завандаа Голланд яваад их сургууль төгөсчихвөө гэж сайдад нэр дэвшээд буй хүмүүсээс асуужээ.
Харин үүний хариуд Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус сургууль Монголд хоёр удаа сургалт зохион байгуулсан юм тэр сургалтанд нь сууж сертификат авсан гэжээ. Ингээд сайдад нэр дэвшигчид маань Голланд явж их сургууль дүүргэсэн хэрэг биш Монголдоо дамжаанд суусан болж таарав.
О.Энх
URL: