Амралтын өдрүүдэд нөөцийн махыг гулуузаар худалдана

Ирэх амралтын өдрүүдэд дүүргүүдийн мах борлуулах цэгүүдэд нөөцийн махыг гулуузаар худалдаалах аж.

Cap шинийн баяр дөхсөн учраас хямд үнэтэй нөөцийн махны борлуулалт их байгаа. Гэхдээ ирэх сарын сүүлч гэхэд хэвийн хэмжээнд хүрнэ гэж албаны хүмүүс тайлбарлаж байна.

“Энэ сард мянган тонн нөөцийн мах борлуулна” гэж төлөвлөж байсан ч иргэдийн эрэлт, хэрэгцээнээс үүдэн борлуулалтын хуваариа өөрчилж, 1500 тонн мах худалдаалахаар болжээ. Ингэхдээ хүн амын нягтралаас шалтгаалж, дүүргүүдэд харилцан адилгүй хуваарилах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих