Facebook олон нийтийн хувьцаа гаргана
“Facebook Inc” компани 2012 оны 4-6 дугаар сарын хооронд олон нийтэд хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна. Одоо тус компани нийтдээ 100 тэрбум ам.доллараар үнэлэгдээд байгаа юм. IPO гаргаснаар хөрөнгөө 10 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.
Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргах үйл ажиллагааг ямар банкинд даатгахаа хараахан шийдээгүй байгаа хэмээн тус компаниас мэдээлжээ. “Facebook Inc” компанийн санхүү хариуцсан захирал Девид Эбершман “Silicon Valley bankers”-ийн нэр идэвхтэй яригдаж байгаа тухай цухас дурдсан байна.
Ийнхүү хувьцаа гаргах хугацаагаа тодорхойлсныг нь томоохон алхам боллоо хэмээн салбарын шинжээчид үзэж байгаа юм.
Э.Оджаргал
Эх сурвалж: www.gogo.mn
URL: