Арслантай гүүрэн дээрх хий үзэгдэл

5079

Арслантай гүүрэн дээр би шөнө дунд алхаж явлаа. Цаг харвал хэдийнээ 00 цаг өнгөрчихжээ.Зуны үдшийн сэвшээ салхи үлээн , армаг тарлаг үүлсийн сиймхийгээр дүгэриг саран авхай шагайж хотыг сүүмгэр цэнхэр гэрлээр гийгүүлэх ажгуу. Намайг гүүрний эхэнд алхаж явтал чихэн дээр хэн нэгэн хүн хөнгөхөөн санаа алдах шиг. Хамаг биеийн хөлс дааварлан нурууны үс босоод ирэв. Айж ширвэхээс илүү гайхах сониучхан сэтгэл согтуу ухааныг минь дийлж ийш тийш сэрэмжлэн харвал юу ч алга. Шөнийн хот гүн нойрондоо автан, хаа нэг хөнгөн тэрэг сүрхийн өнгөрч, нохой хуцахаас өөр

өчүүхэн ч чимээ аниргүй нам гүм. Би мөн айх юмаа олов oо, бас согтуу хүний чихэнд аль элдэв юм cонсогдохыг тэр гэхэв. *Боогийгийн төрсөн өдөр гэж дарвиад л энэ. Ядаж таксины мөнгө ч үлдээх ухаан байдаггүй. За хурдхан харьж нам унтах минь* гэхчлэн албан хүчээр өөрийгөө тайвшируулан элдвийг бодон сэтгэлд хургаад буй айдсаа үргээхийг оролдлоо. Гүүрний гуравны хоёрыг туулчихжээ. Гэтэл.. дахиад л Хүүе хүүе..гэх шивнээ сонор шүргээтэхлээ. Энэ удаа чих минь ч зөн совин минь ч намайг хуурсангүй ээ. Зог тусаад эргэн тойрноо сэрэмжлэн харлаа. Сэжигтэй юм алга. Гэсэн атал ар нуруунаас хэн нэгэн ширтээд байх шиг санагдахуй огцом эргэн харвал.. би эхлээд нүдэндээ итгэсэнгүй.Гарын алгаараа нүдээ арчин харсан чинь.. Бүү үзэгд. Гүүрний тэхий дунд хэрд намирсан усан цэнхэр даашинзтай хүүхэн зогсож байх юм. Арай үгүй байлгүй дээ . Гудамд ганхийх ганц нохой ч үл харагдах шөнө дундын энэ цагаар даашинзаа намируулаад гүүрэн дээр зогсож байх ямар хүүхэн байх юм бэ? Гэхдээ яах аргаггүй бүсэлхийгээ хүрсэн урт задгай үс нь үл мэдэгдэх хийссэн залуухан бүсгүй цэнхэр хувцасаа намируулан над руу айсуй.. Сайн ажиглавал хөл нь газар үл шүргэн ус мяралзах мэт хий агаарт хөвөх аж. Шууд л хий узэгдэл.. гэсэн үг саанаанд ороод ирэв. Уг нь мухар сүсэгтэй хүн биш. Гараар барьж, нүдээр үзээгүй л бол ямар ч баримтанд итгэдэггүй байлаа. Харин энэ удаа шөнө дунд ийм жихүүцэм үзэгдэлтэй тулгарахдаа л мэддэг бүх бурхан тэнгэрийг дуудан айдсаа дарахыг оролдоод урагш алхлаа. Тэгснээ өвдөг чичрэн хариугүй нугарчих гээд байх тулухасхийн гүйлээ. Хэзээ ч гэртээ ирж, хаалгаараа хэрхэн орсныг бүү мэд. Маргааш өглөө нь ээж хөнжлийн захаас татахад нь л сэрэв. -Миний хүү босч ажилд явна байгаа. Өчигдөр бас юу болоод балгачихаав? Шөнийн нэг цагт .. Цэнхэр хувцастай хүүхэн. .. гэсээр нүд нь орой дээрээ гарсан амьтан ирсэн шүү дээ гээд хаалгаа хаачихлаа. Ээж маань надад амь л даа. Гэхдээ намайг архи уухаар л ингэж ууртай царайлахыг оролддог юм. Одоо гал тогооны өрөөнд ороход сайхан бантан хийчихсэн л байгаа. Өчигдрийн тэр барин тавин хачирхам үзэгдлийн тухай бүдэг бадаг юм санаанд орж ирэхээс биш огтхон ч айдас төрсөнгүй. Би орноосоо ухасхийн бослоо. Орныхоо өмнө тайлан шидсэн жийнсээ авч углав уу үгүй юу 16-тай охин дүү минь долоовроороо чамархайгаа эргэдэн.. Ах аа та нэлээн юмтай болж байгаа байхаа.. гээд жиг жигхийн хөхөрсөөр гарч одов. Бодвол шөнө намайг ирэхэд кино үзээд унтаагүй байсан биз. Ажилдаа очих замдаа өчигдөр чухам юу болсныг санах гэж оролдлоо. За байз. Осолдохгүй л Хепс баарнаас маргааш ажилтай , энэ тэр гэсээр гэнэт өндөсхийн гарч таксины мөнгөгүйгээ санаад явган алхаснаа санаж байна. Орчноо мэдрэх хэмжээнд халамцуу байсаан.

Тэгээд цааш нь …Арслантай гүүрээр гарч явсан. Гэтэл чихээр хүн санаа алдахх шиг хүүе мүүе гээд дуудаад байх шиг янз янзын юм дуулдаж эхэлсэн.Тэгээд, тэгээд …эргээд хартал цэнхэр хувцастай залуу, задгай үстэй бүсгүй өөр рүү нь хөвөлзөн дөхөж явсан н’ тодхон санагдада ирэв。 Бие арзаcxийгээд явчихлаа. Ажил дээрээ ирээд ч толгойноос өнөөх зэвүүн дурсамж салсангүй. Би гар утас засдаг юм л даа. Тэгээд нэг л мэдэхэд хамт ажилладаг Ганаагаас, -Чи арслантай гүүрээр шөнө явж үзсэн үү? гэж асуувал тэр мөрөө хавчаад хийж буй ажилаасаа хараа салгалгүй, -Миний найз дотор чинь муу байгаа юм уу даа? Нэг л сонин юм яриад байх чинь Ингэж тойруулж байхаар шараа тайлмаар байна гээд шулуухан хэлчихээч дээ. Тэр нь шулуухан байxгүй юу хэмээн доогтой хариу өгөв. МИний толгой хүнийх юм шиг хүнд оргин сэтгэлийн гүнээс өнөөх цэнхэр хувцаст хий үзэгдэл салахгүй Хүүе … Хүүе хэмэн шивнэн дуудаад байх шиг санагдаад нэг л хачин. Хэд хоногийн өмнө би үерхдэг бүсгүйтэйгээ ялихгүй юмнаас болж муудалцчихаад бууж өгөхгүй санаатай гүрийж байгаа билээ. Тэгэд шарандаа түүний тухай бодохгүй гэж найзуудтайгаа савсан юм. Гэтэл өнөөдөр сэтгэлд минь миний Золоо биш, харин тэр хачин хий үзэгдэл эргэлдсээр өнжлөө.Дотор ч гэж хачин. Арай гэж ажил тарах цаг хүрэв. Шар тайлах, хайрттайгаа муудалцсан зовлонгоо мартах шалтгаар хамт ажилладаг Ганааг л уруу татчихлаа. Надад мөнгө байгаагүй юм чинь мэдээж Ганаа л даах боллоо.Хаан брой-гоос эхэлсэн бидний наргиан хоёр баар дамжин үргэлжилээд нэг л мэдэхэд шөнө дунд өнгөрчихөж. Би уг нь шар айраг л уудаг хүн. Сүүлийн энэ хоёр шөнө л элдвийг холин хоолой давуулсаар их ч согтжээ. Ганаа “Арай хэтэрчихлээ авгайдаа алуулсаан” хэмээн үглэсээр гэр рүүгээ арилж өгсөн. Авгайтай байх ч шал дэмий юм шив дээ гэсэн бодол толгойд орж ирэн Золоотой муудалцсанаа зөвтгөxийг оролдов. Ингээд такси барин Золоo руу очих гэснээ больж нөгөө гүүрэн дээрх хүүхэн өнөөдөр харагдах болов уу гэсэн адын бодол согтуу ухаанд гялсхийв。 Эндээс арслантай гүүр хүртэл сайн даа л 10 минут алхана биз. Аягүй бол таксигаар очвол үзэгдэхээ больчих ч юм бил үү. Мөн л сартай дулаахан шөнө. Хэдхэн минут алхаад би арслантай гүүр өөд өгсөж явлаа. Дунд голын урсгал сарны гэрэлд мөнгөрөн, эзгүйрсэн оюутны байруудын цонхнууд ёозгүй гэгч нь харлана.*Хүүе…залуу* гэх хачин намуухан шивнээ чих шүргэн, хөнгөхөн амьсгал хүзүү рүү үлээх шиг… Өөрийн эрхгүи бие арзасхийн арагшаа эргэлээ.Гүүрний тэг дундаас өнөөх бүсгүй хөх туяa татсан хар гэзгээ намируулан, хөвөлзөн айсуй. Гараа над руу сунгаж, даашинзных нь хормой сэвшээ салхинаа яах аргагүй сэвэлзэх нь тодхон. Ойртох тусам хирдхийн цусгүй цагаан царай нь сарны гэрэлд шохойтой цаас мэт цайрах нь үс босох мэт. Над руу ганц алхмын зайтай тулаад ирэхэд нь ажиглавал нүдний харц нь огтын хөдөлгөөнгүй байгааг айдас, сониучирхал хоёрынхоо дундуур сайн ажигласан юм. Би таг хөшчихлөө. Өнөөх хий үзэгдэл надад тулж ирээд *Хонгор минь нааш ир л дээ…* хэмээн шивнэн, түүний хөвөлзсөн цэнхэр хувцаснаас зуурч ямар нэг юм руу унах сүүлчийн мөчид *ээжээ* хэмээн хашгирснаа л санах юм. Тэгээд л кадр тас…. Хамаг бие тэсэхийн аргагүй шархиран толгой ангалзахыг мэдэрч тун зовиуртайяа сэрэв. Нүдээ арай ядан нээвэл ээж дүү хоёр маань усан манан дунд нэг бүрэлзэн үзэгдээд алга болчихлоо. Гэтэл өнөөх цэнхэр хувцаст цэв хүйтэн гараар цээж хүзүүг минь илж * Хамт яв л даа* гээд ч байх шиг.Харин миний маналзсан тархинд ээж, дүү бас Золоо гуравтаа л очихсон гэсэн хүсэл эргэлдсээр би дахин ухаан орсон юм。 Намайг нүдээ нээхэд хамгийн түрүүнд харагдсан юм хорвоо дээрх миний хамгийн хайртай гурван эмэгтэй байлаа. -Миний хүү яаж байна даа? Гээд ээж хоолой зангируулан хацар илнэ. Ээжийн гар ийм зөөлхөн байдаг билүү? -Би яасан бэ, ээж ээ? -Чи арслантай гүүрэн дээрээс унаад 7 хоног ухаангүй байлаа. Ус уух хувьтай л байж дээ. -Юу гэнээ? Би тэгээд энд бүтэн 7 хоног хэвтсэн хэрэг үү? -Харин тийм. Ээж санаа алдсанаа: -А болж чамайг гүүрний хашлаганд уясан хадагнаас орооцолдон унахыг эргүүлийн цагдаа холоос харсан байна лээ. Намайг олон хоног нойргүй сахисан хамаатнууд маань тайвширан гэр гэр рүүгээ явцгаав. Дараахан нь Ганаa маань авгайгаа дагуулчихсан ирж, хэргийн эздийн ёсоор нууцxан нүд ирмэн, хоёр гараа атган өргөж үзүүлэв. Бодвол намайг эр хүн гэж байгаа бололтой. Бие нэлээд хөнгөрчээ. Миний дүү Ариунаа, Золоо хоёр надтай үлдмэгц элдвийг шалгааж гарах нь тэр.-Ах аа, та юун цэнхэр хувцастай хүүхэн энэ тэр гээд байсан бэ? Тэр гүүрнээс унадагийнхаа урьд шөнө бас тийм юм үглээд л гэртээ шөнө ухаангүй ирсэн ш дээ. Энэ л нэг л учиртай хэмээн асуух аж. -Согтуугийнх юм уу, аль эсвэл би солиорч байгаа юм уу? Арслантай гүүрэн дээр яг шөнө дунд цэнхэр даашинзтай…нэг хий үзэгдэл харсан. Яг сүнс л тийм байдаг байх. За та хоёр хүнд хэлвээ. Би гэдэг хүн насны онигоонд орно шүү гэж би гуйлаа. Түрүүнээс хойш дуугүй суусан Золоо сая ам нээж: -Ямар сонин юм бэ? Тэр чинь 8-сарын 3,4-ны шөнө биздээ.Би ч бас тийм цэнхэр хувцастай хүүхэн зүүдэлж хар дарсан.Тэгсэн чинь өглөө нь чамайг осолд ороод ухаан орохгүй байна гэж ээж чинь утсаар хэлсэн.Чамайг ийм олон хоног ухаан орохгүй болохоор би аргаа бараад эмнэлэгт хэвтэхдээ өмсч байсан хувцасыг чинь өчигдөр угааж арцаар ариулж үзлээ.Тэгсэн чинь чиний өмдний товчноос орооцолдсон хуучин цэнхэр хадагны тасархай үлдчихэж. Өнөө өглөө би тэр хадгийг аваад шатаачихсан юм. Тэгээд л чи ухаан орчихлоо. Хачин юм даа гэлээ. Ийм л сонин явдал надтай тохиолдсон юм。 Сүүлд нь сонссоноор бол Анагаахын дээдийн оютан бүсгүй хайртай хүндээ хаягдчихаад Арслантай гүүрэн дээр машинд дайруулан амиа хорлосон юм гэнэ.Тэгээд яг шөнө дунд тэр бүсгүйн сүнс арслантай гүүрэн дээгүүр зугаалж, ганц нэгээрээ яваа залуучуудыг айлгадаг юм гэсэн явган яриа байдаг юм билээ. Харин миний хувьд эмнэлгээс гараад Золоотойгоо эвлэрснээс хойш дахин уушны газраaр хэсэж ухаан алдтлаа уухаа больсон.Ер нь би ч баасан гаригт л ганц груушиг шар айраг уудаг хүн юм чинь. Тэр явдалаас хойш харин арслантай гүүрэн дээгүүр өдөр явахад ч нэг л эвгүй мэдрэмж төрсөөр байдаг юм шүү. Гэвч манайх сансарт байдаг болохоор тэрүүгээр явах хэрэг гараад л байх юм. Гэхдээ шөнө явах зүрх хүрдэгүй юм аа.

https://www.facebook.com/groups/AidasHurgemOguulleguud/permalink/899218057103932/?__tn__=K-R


URL:

Сэтгэгдэл бичих