Дуучин Анугийн өвчин дахин сэдэрчээ
20 хүрээгүй хоёр охин өнгийн өнгийн хувцас алаглуулан өмсөж, өсвөр насныханд зориулсан уран бүтээл хийж нэг хэсэг хүүхэд залуучуудын дунд “од” мэт гялалзсан. Харин тус хамтлаг төдийлөн удаан оршин тогтноогүй бөгөөд Болороо гэх гишүүн нь гэрийн эзэгтэйн амьдралыг сонгож харин буйраа сахиж үлдсэн Ану өнөөг хүртэл уран бүтээл хийж гавихгүй ч олны анхаарлыг татсан хэвээр. Түүний стиль, имиж ярьж байгаа зүйл гээд бүгд л хэтэрхий ялдам байдаг нь бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Учир нь түүнийг өөрийнхөөрөө биш хэтэрхий “хиймэл” хэмээн шүүмжлэх хүн олон. Анх гарч ирсэнээ бодвол гадаад байдалдаа эрс өөрчлөлт хийсэн энэ бүсгүй саяхан бас нэгэн өөрчлөлтийг өөртөө хийжээ. Тэрээр хамраа өндөрсгөж өмнөхөө бодвол хамаагүй европжуу царайтай болсон бөгөөд үүнийгээ ч хүмүүст мэдэгдүүлэх гэж энд тэндэхийн сонин сэтгүүлүүдэд шинэхэн зурагнуудаа тарааж яваа сурагтай. Түүний энэ үйлдэл зарим нэгний инээдийг хүргэж “Анугийн өвчин нь хөдөлчихөж” хэмээн шивнэлдэж байна гэнэ лээ.
Н.Уранхас uls.mn
URL: