Говьсүмбэр аймаг бүхлээрээ аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн гэр бүлийн хэрэгцээний газар болсон сурагтай

Өдгөө авилгалын хэргээр Ганцад хоригдож байгаа Говьсүмбэр аймгийн засаг дарга Ж.Баянмөнх 2004 оноос хойш Засаг даргын албан тушаалд сууж байгаа. Түүнийг нутгийнхан нь Баянмөнх гэхээсээ илүү “Балинч” дарга гэдэг. Энэ хүний удирдаж байгаа Говьсүмбэр аймаг алс бөглүү сумын төвөөс нэг их ялгаагүй балгас болсон хот аж. Уг нъь цагийн сайханд хойд хөршийн иргэд олноор амьдарч байсан болоод ч тэр үү овоо сайхан хот маягтай байсан гэдэн.

Оросууд нутаг буцахдаа байр байшингаа мөн тус аймагт хийж бүтээснээ аваад явчихаагүй. Харамсалтай нь одоо Говьсүмбэр аймагт балгас болсон байшин, халаалт нь доголдсон уурын зуух, ажилгүй ард түмэн л байдаг гэнэ. Энэ аймгийн тухайд хөгжих боломж хэд хэд бий. Арав гаруйхан мянган хүн амтай, монголын хамгийн бага сумтай, манай улсын хамгийн жижиг аймаг, нийслэлдээ зарим нэг аймгийг бодвол ойр, засмал замаар холбогдсон, нэлээд томоохон нүүрсний уурхай бараадсан, хөгжиж цэцэглэж болохоор дэд бүтцийн асуудал нь шийдэгдсэн олон боломж үргэлж нээлттэй байдаг.

Харин тэр боломжийг нутгийн удирдлагууд хувьдаа ашиглаад иргэдээс гадуур өнгөрдөг. Гэхдээ энэ аймгийг өнөөгийн дүр зурагт хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол яах аргагүй өнөөгийн Засаг дарга. Бүтэн 4 жил Говь-Сүмбэр толгойлж байхдаа юу ч хийгээгүй Засаг даргыг дахиад дөрвөн жил юу хийнэ гэж найдаад эргүүлэн томилсоноо иргэд нь өөрсдөө ч ойлгохгүй өөр хоорондоо “чи дэмжсэн үү” гэж биесээ дэмий харддаг ч үнэн хэрэгтээ хууль бусаар гарсан нэгэн аж. Ж.Баянмөнх дарга нутаг орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг өөртөө ашиглаж, завшиж байдаг ба нэг үгээр хэлбэл энэ аймаг нэг гэр бүлийн өмчит газар аятай болсон гэх. Засаг ноёны хатанг А.Оюун гэдэг. Төмөр замын хажуугийн нийтийн эзэмшлийн талбайн газарт “Нарлаг Чойр” гэдэг компанитай, таван томоохон газрын зөвшөөрөлтэй. Үүний хоёр нь “Нарлаг Чойр” компанид гурав нь А.Оюун өөрт олгосон газар. Энэ зөвшөөрлүүдийг тэрбээр сонгуулийн өмнө засаг ноён өөрөө үзэглэсэн. Хэзээ нэг өдөр хэрэг явдал бишдээд Засаг даргынхаа суудлаас уначихвал эхнэрийнхээ нэр дээр авсан энэ газруудаа ашиглах наймаалах замаар мөнгө босгоно гэсэн холын бодолтой нэгэн бололтой. Дээрх шиг газар олгох болон бусад асуудал ЗДТГ-ын албан өрөөнд биш, Ж.Баянмөнх гэдэг айлын гэрт л явагддаг. ИТХ ч юму өөр янз бүрийн албаны бусад хүний шаардлагагүйгээр нөхөр нь гэртээ хоолоо идэнгээ гарын үсэг зураад л тамга дарж суудаг аж.

Зарим хүмүүс ярихдаа төрийн өндөр албан тушаалтнуудыг нийгмийн гарал өссөн орчиноосоо үүдэж эх орон ард түмнийхээ төлөө зүтгэдэг гэх юм билээ. Ж.Баянмөнх дарга өмнө нь Говьсүмбэр аймагтаа түүхий эд өлөнгийн ченж, 2000 оноос ЗДТГ-т цахилгаанчин хийж байгаад 2004 онд гэнэт Засаг дарга болчихсон сүйхээтэй эр. Түүхий эдийн ченж байсан болоод ч тэр үү ёс суртахуун харьцааны тухайд доголдолтой төдийгүй ямар юманд шунамгай ханддаг нэгэн гэнэ. Ямар сайндаа Ж.Баянмөнх дарга аймгийнхаа эд хөрөнгийн бүртгэлийн албаны дарга бүсгүйгээ социализмийн үед Оросууд хаяад явсан байр буюу захиргааны ажилтнуудын байрны гурван өрөөг аавынхаа нэр болгохыг шаардан үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй улмаас өрөөндөө дуудаж зодсон бараан намтартай.

Энэ мэт түүний хийсэн булхайтай үйлдлүүд үстэй толгойноос олон. Мянганы зам барьж буй компаниудын зам барихдаа орон нутгаас шороо хайрга ашигласны төлөө орон нутгийн орлогод төлөх байгалийн нөөц ашигласаны татварын мөнгийг Засаг дарга Ж.Баянмөнх банкинд тусгай данс нээн өөрөө ашиглсан. Мөн ЗДТГ-тайгаа зэрэгцүүлээд хүнсний зах барьсан зэрэг албан тушаалаа дээд зэргээр ашигласан. Тус аймгийн балгас болсон байрнуудын талаар Засаг дарга хэлэхдээ олон айл орон сууцанд амьдрах боломж бүрдэнэ гэсэн боловч гэр хорооллын иргэдээ, амьдралын боломжгүй байгаа малчдаа, нэгн ядуу олон хүүхэдтэй эхчүүдийн нэгийг нь ч хямд зардлаар амьдруулсан мэдээлэл одоогоор алга. Бүгдийг өндөр үнээр зарж хувьдаа завшсан. мөн хүн эмнэлгийн тендер зарлаж, “Нэмүүт” гэж ХХК-ийг сонгож төсөвт тусгасан 700 сая төгрөгөөс 480 сая төгрөгөөр тус компанитай тохиролцож, үлдсэн мөнгийг хувьдаа авсан.

“АНДИ” хэмээн компаний захирал Т.Түмэнбаяр гэдэг Хятад улсын иргэн маш сайн түнш нь байсан. Өнөөх нь монгол улсад амьдрах зөвшөөрөлгүй хүн байж. Уурын зуух ажиллуулах, засварлах ажлыг тендергүйгээр өгч үүнд нь орон нутгийн төсвөөс хэдэн арван сая төгрөг зарлагдсаны дараа өнөөх нь монголоос хөөгдөж, Шивээ овоо сумын орон сууцнууд үе үе хөлдөж, иргэд нь үстэй дээл нөмөрдөг болсоор өдий хүрч байгаа. Засаг ноёны найз, дотно түнш нь Монгол улсад хууль бусаар амьдарч байсан хужаа иргэн гээд бодохоор Ж.Баянмөнх хэн гэдэг нь харагдана. Мөн тэрбээр Шивээ овоогийн уурхайн улсын зардлаар хайгуул хийсэн талбайд Шинэ шивээ компанид лиценз давхардуулан олгосон зэрэг Ж.Баянмөнх даргатай холбоотой энэ мэт таагүй мэдээлэл зэргээс үүдэн Говьсүмбэрийнхэн хууль хяналтын газраар нэлээд хөөцөлдсөн ч бүтээгүй гэсэн. Ямар сайндаа л “Манай хоёр байгууллага хаяа нийлэн байхад Засаг даргаа яаж би шалгах вэ дээ, шалгасан ч хүчингүй шүү дээ. Өргөдлөө зүгээр буцаагаад ав” гэж цагдаагийн дарга нь иргэддээ захиж суухав дээ.

chuhal


URL:

Сэтгэгдэл бичих