Нэр бүхий арван газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авлаа

4970

Өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаан зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар болжээ.
Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа аж.
Энэ хүрээнд:
– Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
– Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар
– Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар
– Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар
– Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр
– Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар
– Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар
– Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар
– Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,
– Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм.

Мөн үүнээс гадна Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэсэн байна. Үүнд:

– Ц.Галбадрах  “Хү” хамтлагийн ахлагч

– Д.Сэрдарам  “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч

– Д.Болор-Эрдэнэ  ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт

– Б.Оюунболд  Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга

– Ж.Болдбаатар  НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа

– Д.Цогтжаргал  Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга

– Л.Амарсайхан  СБД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч

– Ж.Алтантуяа  ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

– О.Энхтуяа  БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

– Н.Баянбат  Нийслэлийн ЕБС-ийн I сургуулийн багш

– Г.Бат  Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер

– Б.Дашпүрэв  УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга

– Ц.Болорчулуун  ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга

– Г.Тойруул  ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

– Г.Баясгалан   Улсын II эмнэлгийн төв эмнэлгийн дарга  гэх хүмүүс багтжээ.


URL:

Сэтгэгдэл бичих