Жүжигчин Хулан хамтлагаасаа хөөгдсөн үү

Жүжигчин мэргэжилтэй царайлаг бүсгүй сүүлийн үед тайзнаа нэг их харагдахгүй болжээ.

“Х-Түц” хамтлагт хэсэг харьяалагдаж явсан жүжигчин бүсгүй сүүлийн үед таг чиг болсонд фенүүд нь асууж, сураглаад сүйд болох нь.

Жүжигчин бүсгүй хэсэгхэн зуур “Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүүтэй хамт Мобикомын рекламанд тоглоод нэлээд зав муутайхан цэнхэр дэлгэцээр үзэгдэх болсон байсан. Харин түүнээс хойш нэг их тайзнаа ч үзэгдэхгүй, цэнхэр дэлгэцээр ч харагдахгүй байсанд сүүлийн үед үзэгчид нэлээд эрж сурах болжээ.

Тэгтэл энэ зуур түүнийг хошин шогийн “Х-Түц” хамтлагаасаа хөөгдсөн гэх мэдээлэл цацагдсан. Хулангийн хамтлагаасаа гарах болсон шалтгаан нь ч мэдээж хэрэг, клип, рекламны урилгад дарагдсантай ч нэг их холбоогүй бололтой дог.

Хамтлагийнхан дундаа хэн нэгэнтэй жиг ургуулснаас болж “Х-Түц”-ээс явахад хүрсэн гэх яриа мэр сэр гарч байгаад дарагдсан гэх юм билээ. Тус хамтлагийнхны хувьд уг нь хамтлаг дотроо хайр дурлалын харилцаа үүсгэж болохгүй гэсэн дүрэмтэй ч тус хамтлагаас гурвын гурван хос төрсөн тул арга буюу “Х-Түц”-ийн захирал Онон саяхан хамтлагийнхандаа шинэ журам мөрдөх болсныг сануулсан гэдэг. Азгүйтэж жүжигчин Хулан шинэхэн журмаа зөрчин хамтлагаасаа гарах шийдвэрээ тэгсгээд гаргасан гэх мэдээлэл байна.


URL:

Сэтгэгдэл бичих